Ерөнхий сайд саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2017.07.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд саналаа өглөө

Нийслэлийн хөдөлмөрийн газраас 2012-2015 оны хугацаанд Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

​Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө. 

​Тэрээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж  ажилласнаа тэмдэглэлээ. 

Мөн​“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ хэрээр ажлын байр бий болж, иргэд маань ажилтай, орлоготой болж байна. Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 6000 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон статистик мэдээ гарсан.  Хөрөнгө оруулагчид цаашид Монгол Улсын төр, засаг нь тогтвортой, хэлсэн ярьсандаа, найдвартай байгаасай гэж хүсч байгаа нь дамжиггүй” гэлээ.Тэрээр мөн хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаараа сайхан баярлахыг иргэдэд хүсэн ерөөв.

12.00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсэгт сонгогчдын 22 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь өмнөх санал хураалттай харьцуулахад гурав гаруй хувиар илүү гэсэн үг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж