Дуучин С.Гантогоо аялал жуучлалын элчээр томилогдов

Хуучирсан мэдээ: 2017.07.07-нд нийтлэгдсэн

Дуучин С.Гантогоо аялал жуучлалын элчээр томилогдов

Энэ жилийн хувьд бороо хур элбэгтэй байгаа учраас ургац арвин хураах боломжтой тухай албаны хүмүүс хэлж байгаа юм.

Зүүн гар талаас Өмнөд Солонгосын аялал жуулчлалын байгууллагын хүндэт элч С.Гантогоо, Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын гүйцэтгэх дэд ерөннхийлөгч Мин Мин-хун, Монгол Улсын Аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвжав, Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын Монгол дахь газрын захирал Пак Жун-вү гэргий Бэк Жи-воны хамт

Өмнөд Солонгосын Аялал жуучлалын байгууллага /KTO/ өнгөрсөн мягмар гаригт /2017.07.04/ Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн тухай Йонхап агентлаг мэдээллээ. Хөрш зэргэлдээ Япон, Хятадаас гадна Монголын жуулчдын татах, аялал жуучлалын салбарыг солонгоруулан хөгжүүлэх зорилготой гэнэ.

KTO-ын төлөөлөгчийн газрын нээлтийн ёслол Улаанбаатар хотод болж, хоёр орны Засгийн газрын гишүүд, дотоодын аялал жуулчлалын агентлаг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл гээд 150 гаруй хүн оролцсон байна.

Сүүлийн таван жилд Монголын жуулчид БНСУ-ыг зорих нь хурдацтай нэмэгдэж байгаа аж. Зөвхөн 2016 онд Монгол Улсаас 79165 хүн Өмнөд Солонгост аялал жуулчлалын шугамаар зочилсон, тэдний 20 гаруй хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаар Йонхап агентлагийн мэдээнд дурджээ.

Сонирхуулахад, Өмнөд Солонгост жилд бүр зохион байгуулдаг Ариранг соёлын фестивалд түрүүлсэн Монголын дуучин С.Гантогоо Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын байгууллагын хүндэт элчээр сонгогдсон байна.

Тус байгууллагын мэдээллээр өнгөрсөн жилд БНСУ 17.2 сая жуулчин хүлээн авсан байна. Тэдний бараг тал хувь нь буюу 8 сая нь Хятадаас, 2.3 сая нь Японоос иржээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж