Х.Баттулга: Ирцийг 51-ээс дээш хувиар гаргаж өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2017.07.07-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Ирцийг 51-ээс дээш хувиар гаргаж өгөөрэй

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Энэ жилийн хувьд бороо хур элбэгтэй байгаа учраас ургац арвин хураах боломжтой тухай албаны хүмүүс хэлж байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нийслэлийн 48 дугаар сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж, саналаа өглөө. Нэр дэвшигч Х.Баттулга саналаа өгсний дараа сэтгүүлчдэд дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Сонгуулийн дахин санал хураалт явагдаж байна.  Зургадугаар сарын 6-аас сурталчилгааны ажил эхэлсэн. Хоёр дахь шатны сонгуулийн ирцийг өнөөдөр 13.00 цагт Сонгуулийн ерөнхий хороо өглөө. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцож, 51-иас дээш хувьтай ирц хүргэж өгөөрэй гэж хүсэх байна.

    Сонгуулийн дахин санал хураалтад 7.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа.

    Сүүлийн долоо хоногт олны хүч оломгүй далай гэдгийг баталсан үйл явдлууд боллоо.  Бид УИХ-д 65 гишүүнтэй МАН, Засгийн газраар ард түмний талд олон, олон шийдвэрийг гаргуулж чадлаа. Эрдэнэтийн 49 хувь, тэтгэврийн нас, хүүхдийн мөнгө гээд.

    Хэрвээ бид олуулаа нийлээд Засгийн газрыг шахаж чадвал ард түмэндээ зориулсан олон эерэг саналыг гаргуулж болох юм байна гэдийг нотлон харуулсан хоёр дахь шатны сонгууль боллоо гэж онцлон тэмдэглэмээр байна” хэмээлээ.

    Г.ДАРЬ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж