Сонгуулийн ирц анхны сонгуулиас 2 хувиар бага байна

Хуучирсан мэдээ: 2017.07.07-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ирц анхны сонгуулиас 2 хувиар бага байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Н.Энхбаярын өмгөөлөгч болсноороо төр түшилцэх хувь хүртсэн О.Баасанхүү өчигдөр тангаргаа өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь баталгаажсан.

    Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг анхны байдлаар аймаг, нийслэлээр гаргаснаа танилцууллаа.

    Нийт дүнгээрээ саналаа өгсөн сонгогчийн ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна. Нийтдээ 373.525 сонгогч саналаа өгчээ. Энэ нь өмнөх сонгууль буюу зургадугаар сарын 26-нд болсон сонгуулийн ирцтэй харьцуулахад 2 хувиар бага үзүүлэлт аж. Тухайн өдөр 12.00 цагийн байдлаар 421.464 сонгогч саналаа өгсөн нь 21.3 хувьтай гарч байжээ. Сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.9 сая сонгогч бүртгэгдсэн юм.

    Зөөврийн хайрцгаар сонгогчдын саналыг өчигдөр авсан. Нийт 28544 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан мэдэгдсэнээс 26086 сонгогч саналаа өгсөн нь ирц 91.39 хувьтай гарчээ.

    Аймаг

    Ирц / хувиар

    12.00 цагийн байдлаар

    Архангай

    16.2

    Баян-өлгий

    9.5

    Баянхонгор

    20.7

    Булган

    15.6

    Говь-алтай

    18,4

    Говьсүмбэр

    23.7

    Дорноговь

    21.5

    Дорнод

    16.2

    Дундговь

    16.3

    Завхан

    19.8

    Өвөрхангай

    18.1

    Өмнөговь

    18.2

    Сүхбаатар

    19.3

    Сэлэнгэ

    17.8

    Төв

    18.4

    Увс

    17.4

    Ховд

    15.2

    Хөвсгөл

    14.99

    Хэнтий

    17.2

    Дархан-уул

    19.6

    Орхон

    16.3

    Аймгууд /нийт дүнгээр/

     17.33

    Улаанбаатар хот /дүүргээр/

     

    Баянзүрх

    22.4

    Хан-уул

    20.6

    Сүхбаатар

    19.3

    Чингэлтэй

    18.1

    Баянгол

    21.3

    Сонгинохайрхан

    19.8

    Багануур

    19.2

    Багахангай

    27.0

    Налайх

    22.4

    Нийслэлийн хэмжээнд /нийт дүнгээр/

    20.6

    Улсын хэмжээнд /нийт дүн/

    18.83

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж