‘G20’ гэж юу вэ, тэр хэрхэн үүсэв?
‘Их хорь’ нь дэлхийн 19 улсын бөгөөд Европын холбооны албан бус нэгдэл юм. Энэ нэгдэл нь дэлхийн хүн амын гуравны хоёр ба дэлхийн ДНБ-ний 80 хувийг хамардаг.
Үнэн хэрэгтээ энэ нэгдэл “Их долоогийн” өргөжүүлсэн хэлбэр юм. “Их хорь”-ийг бий болгох санаачлага хамгийн анх 1999 онд G7 саммитийн Сангийн сайд нарын уулзалт дээр болжээ.
АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали, Япон бүсийн болон даяарчлалын нийгэм, эдийн засгийн хямралд нөлөөлөхийн тулд улс орнуудын хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тэд ийм дүгнэлтийг 1997-1998 онуудын азийн санхүүгийн хямралын дараа хийсэн. Энэ нэгдлийн үйл ажиллагаа нь 2008 он хүртэл Сангийн сайдууд ба Төв банкны тэргүүн нарын төвшинд явагдаж иржээ. 2017 онд Германы Гамбург хотноо 12 дахь G20 саммит явагдах юм.
Ямар орнууд түүнд багтдаг вэ?
Тусгай байгууллага гэж тоологдох Европын холбоог Европын зөвлөлийн дарга, Европын комиссын Ерөнхийлөгч төлөөлөх бөгөөд үлдсэн бусад орнуудын тоонд:
- Хойд Америкийн – Канад, АНУ, Мексик;
- Өмнөд Америкийн – Бразили, Аргентина;
- Европ ба Ойрхи Дорнодын – Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Турк, Саудын Араб;
- Азийн – Энэтхэг, Индонез, Хятад, Өмнөд Солонгос, Япон;
- Африкийн – ӨАБНУ;
- Австрали багтдаг.
Саммит бүр дээр тусгай улс орнууд уригддаг. “Байнгын зочин” статус зөвхөн Испанид бий. 2017 оны саммитийн ‘эзэн орон’ Нидерланд, Норвеги, Вьетнам, Сингапурын Ерөнхий сайд нар мөн Филиппин, Сенегал, Гвинеи зэр орны Ерөнхийлөгч нарыг урьжээ. Үүний зэрэгцээ улс орнуудын тэргүүн нараас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэргийн том олон улсын бүтцийн удирдлага удирддаг.
G20 нэгдлийн үндсэн зорилго ба ололтууд?
G20 нэгдлийн үйл ажиллагаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж тогтвортой өсөлтийг хангах, санхүүгийн хямралаас сэргийлэх, дэлхийн санхүүгийн бүтэц байгуулалтыг өөрчлөн шинэчлэхэд чиглэгджээ.
“Их хорийн” үйл ажиллагааны буянаар ”татварын диваажин” гэх оффшорын бүсийн задлан буулгалтыг эхлүүлсэн юм. Банкны нууцын үндэсний хууль дүрмийг зөөллөж. Татварын талаар мэдээлэл солилцохоор болсон байгаа.
G20-ийн шийдвэрээр шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнууд ДБ ба ОУВС-гийн удирдлагад ихээхэн саналын квоттой болжээ.
Гамбургийн саммит юунд зориулагдаж байна вэ?
Саммит явуулж буй орон бүр нь өмнөөс гол сэдэв чиглэлээ гаргадаг. Энэ жилийн саммит дээр уламжлалт санхүүгийн систем, дэлхийн эдийн засгийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндээс гадна цагаачлалын асуудал, олон улсын терроризмтай тэмцэх мөн дижитал технологийн тухай яригдах болно.
Оросын хэн төлөөлөх вэ?
Оросын энэ саммит дээр Ерөнхийлөгч Владимир Путин төлөөлнө. Орос барууны хориг арга хэмжээн дор гурван жил байгаа ч эдийн засгаа сэргээж эхэлсэн мөн Сирид терроризмын эсрэг амжилттай тэмцэж байгаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлсөн зэргийн ихээхэн дуулиантай үеэр Владимир Путины хийх хоёр талын уулзалтууд ихээхэн сонирхол татаж байгаа юм. Тэрбээр Америкийн шинэ Ерөнхийлөгч Трамптай уулзалт хийх нь бүхнээс сонирхолтой байгаа. Путин энэ уулзалтаас гадна Францын Ерөнхийлөгч Эмманюжль Макрон, Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Чэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Евро Комиссын дарга Жан-Клод Юнкер нарын лидерүүдтэй хоёр талын уулзалт хийнэ. Украины асуудлаар Макрон, Меркель, Путин гурав тусдаа уулзана. Мөн богино хэмжээний уулзалтуудыг хийнэ. Си Жиньпинтэй уулзалтын өмнө Москвад тэр тухтай ярилцахдаа тэд хэрхэн хамтрахаа тохиролцсон нь мэдээж.
Гамбург саммитад хэрхэн бэлтгэнэ вэ?
Хот бараг л онцгой байдалд байна. Лидерүүд том дарга нарыг угтан хамгаалахаас гадна даяарчлалын эсрэг хэт радикалуудыг барьж байх шаардлагатай. Нийтдээ 20 мянган цэрэг цагдааг цуглуулж, эсэргүүцэгчдийн барин саатуулах “тусгай төвийг байгуулсан байна. Саммит эхлэхээс өмнө цагдаагийнхан эсэргүүцэгчдийн эсрэг усан бууг хоёр удаа хэрэглээд амжлаа.
Саммитийн өмнөх Гамбург даяарчлалын эсрэг тэмцэгчдийн уриа, зурагт хуудас зэргээр дүүрсэн байна. Зурагт хуудас урианы гол утга санаа нь “G20 зайлтугай” гэсэн байна. Мөн “Хэрэв дайн гэдэг нь аж үйлдвэр юм бол капитализмын үед яаж энх тайван байх билээ?” гэсэн уриа харагдана.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР