Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн бэ?

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Перугийн цагдаа нар тус улсын нийслэл Лима хотын нэгэн байшингаас 2.3 сая ам.долларын хуурамч мөнгө болон үүнийг хийхэд хэрэглэгддэг цаас, тусгай будаг зэргийг олж илрүүлж, тэнд байсан хүмүүсийг баривчилсан байна.

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07.00 цагаас орон даяар зэрэг эхэллээ.

    Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль болж, нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын хэн нь ч олонхын санал авч чадаагүй, ялагч тодрогүй  тул дахин санал хураалтыг  явуулахаар болсон.

    Анхан шатны санал хураалтын ирц 68.2 хувьтай, Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга 38.1 хувийн буюу хамгийн өндөр 517 мянган хүний саналыг авсан бол МАН-ын нэр дэвшигч М.Энхболд 30,32, МАХН-ын нэр дэвшигч 30.19 хувийн санал авсан билээ. Өмнө нь сонгогчид М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатарын  аль нэгийг дугуйлсан бол өнөөдөр Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалтыг явуулж байгаа юм.

     Нэр дэвшигчдийн хэн нэгэн сонгогчдын 50+1 саналыг авч чадсан тохиолдолд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно. Мөн сонгогчид нэр дэвшигчдийн хэнийг нь ч сонгох шаардлагагүй гэж үзвэл цагаан хуудсаар саналаа өгөхийг хуульд суулгаж өгсөн. Хуулийн дагуу цагаан хуудсаар саналаа өгөхөд саналын хуудас хүчинтэйд тооцогдоно. Анхан шатны сонгуулиар 18 мянган хүн цагаан хуудсаар саналаа өгсөн. Цагаан хуудас нь иргэнийхээ эрх, үүргийг эдэлж, хуулийн дагуу сонгуульд саналаа өгч байгаа хэлбэр гэдгийг улс төр судлаачид хэлж буй юм.

    Дахин санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн буюу, 50+1 хувийн саналаа авч чадахгүй тохиолдолд дахин сонгуулийг явуулна. Дахин сонгуулиар намууд өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх хуулийн заалттай.

    Харин ирц 50+1 хувьд хүрээгүй аймаг, сум,дүүрэгт нэмэлт санал хураалтыг ахин явуулах юм.


    Миеэгомбын Энхболд

    Уриа: ЭВТЭЙ МОНГОЛ ЯЛНА

    1964 оны 7 сарын 19 төрсөн, 53 настай. Эдийн засагч  мэргэжилтэй.

    Товч намтар

    Ажил эрхлэлт:

    • 1987-1989 онд  Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
    • 1989-1991 онд  Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
    • 1991-1992 онд  Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
    • 1992-1996 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
    • 1996-1998 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
    • 1999-2005 онд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
    • 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
    • 2006-2007 онд  Монгол Улсын Ерөнхий сайд,
    • 2007-2012 онд  Монгол Улсын Шадар сайд,
    • 2012-2016 онд  Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
    • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга.

    Улс төрийн сонгуульт ажил:

    • 1990 онд Монгол Ардын Намд элссэн,
    • 1991-1992 онд  Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
    • 1992-1997 онд  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
    • 1997-2006 онд  Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
    • 2005-2007 онд  Монгол Ардын Намын дарга,
    • 2007-2012 онд  МАН-ын нарийн бичгийн дарга,
    • 2013 оноос МАН-ын дарга
    • 1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
    • 1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
    • 1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
    • 1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,

    Халтмаагийн БатТулга

    Уриа: МОНГОЛ ЯЛНА

    1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай. Зураач мэргэжилтэй

    Товч намтар:

    • 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
    • 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
    • 1990 – 2004 онд ‘Женко’ ХХКомпаний Ерөнхий захирал
    • 1997 – 2004 онд ‘Баянгол зочид буудал’ ХКомпаний гүйцэтгэх захирал
    • 1999 – 2004 онд ‘Мах Импекс’ ХКомпаний гүйцэтгэх захирал
    • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
    • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2012 -2016 онд  Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2012 -2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
    • 2016 оноос ‘Монгол тулгатны 100 эрхэм’ нэвтрүүлгийн хөтлөгч, зургийн дарга, Монголын Ардчилсан Холбооны Даргаар ажиллаж байна.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж