Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хуралт өнөөдөр болж байна. Сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан улсын баяр наадмын товыг хойшлуулсан. Харин маргаашаас аймаг, сумдын наадам эхэлнэ. Тодруулбал, долдугаар сарын 8-аас Архангай, Говь-Алтайн бүх сум, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Сант, Сайхан болон Өмнөговийн Гурвантэс сумдын наадам болно.
Баярын хөтөлбөр зарим сумдад гарсан байна. Үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа уламжлал ёсоор хөтөлбөрт багтдаг. Тэгвэл зарим сумдын наадмаар саадтай морин уралдааныг үзэж болох аж. Хэнтий аймгийн Дадал сумын баяр наадмын уралдаан тэмцээн зохион байгуулах комиссоос саадтай морин уралдаан болох зар түгээжээ. Энэхүү уралдаанд оролцогч нэг мориор оролцох бөгөөд морь сэлгэж унахгүй байх дүрэмтэй юм байна. Тус сумын наадам долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох юм. Энэ мэтчилэн сумдын наадмын баярын хөтөлбөр гарсан бөгөөд нэмэлт уралдаан тэмцээн нэмэгдэж байгаа аж.
Аймгуудын баяр наадмын хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР