Ирэх онд болох “Азийн футзалын АШТ 2018”-ий урьдчилсан шатны тоглолтуудын сугалааны үйл ажиллагаа өнөөдөр /2017.07.06/ Малайзын нийслэл Куала Лампур хотноо боллоо.
Сугалааны үр дүнд Монголын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг зүүн бүсийн “А хэсэг”-т Япон, Тайвань, Макао улсуудтай багтлаа.
Энэ оны арваннэгдүгээр сарын 01-11-ы хооронд зохиогдох “Футзалын Азийн АШТ”-ий урьдчилсан шатны “А хэсэг”-ийн тоглолтууд одоогоор хаана явагдах нь товлогдоогүй байгаа.
Насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийг, 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий шөвгийн наймд үлдсэн С.Эрдэнэ-Очир дасгалжуулна. Харин шигшээ багийн тоглогчдыг бүрдүүлэх асуудал “Хүрхрээ үндэсний лиг”-ээс хамаарах тул хугацаа тодорхойгүй байна.
Эх сурвалж: МХБХ