Амьдралын эрүүл хэв маягаар амьдрах, өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавихад хэзээ ч оройтохгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан энэ зун хүссэн жиндээ хүрэхэд бэрхшээл учирч байгаа бол танд дараах төхөөрөмжүүд туслана гэдгийг бүү мартаарай.
1. Smart Rope
Хүн төрөлхтөн тоон технологийн зуунд амьдарч байна. Иймээс бидний хэрэглэж буй бүхий л зүйл “Ухаалаг” хэмээх нэртэй болж байгаа билээ. Тэгвэл яагаад дээс ухаалаг байж болохгүй гэж? Smart Rope ухаалаг дээс төхөөрөмж нь утастай холбогддог бөгөөд дээсээр үсэр ч бүх хүний бүх үйлдлийг хянадаг ажээ. Мөн таны бэлтгэлд зориулан ашигтай зөвлөгөө өгдөг гэнэ.
2. Fitbit Charge 2
Хүн төрөлхтөн тоон технологийн тусламжтайгаар эрүүл мэндийнхээ талаар сонирхолтой, ашигтай зөвлөгөө авч байна. Дасгал сургуулилт, бэлтгэлээ эрчимтэйгээр нэмэгдүүлж буй хэн бүхэнд энэ төхөөрөмж зориулагджээ. Гэхдээ энэхүү бугуйвч тийм ч хямд үнэтэй биш гэнэ.
3. SPRI Deluxe Vinyl Kettlebell
Спорт бэлтгэлийн тулгийн гурван чулуу гэгддэг Гиригийн тусламжтайгаар бүх булчинг гайхалтай үр дүнтэй хөгжүүлэх боломжтой.
4. Fit Simplify Resistance loop bands
Энэ бол хөлд зориулагдсан дасгалжуулагч. Бат бөх, найдвартай бөгөөд фитнессээр хичээллэж буй хэн бүхэнд зориулагджээ.
5. TRX original
Олон үйлдэлтэй энэхүү дасгалжуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар та гэрээсээ гаралгүй бүх булчингаа хөгжүүлэх боломжтой. Анхааруулахад, энэхүү төхөөрөмжийн ашиглах заавартай та сайтар танилцаарай.
6. Withings Body Cardio Scale
Энэ бол фитнессээр хичээллэж буй хүн бүхэнд хэрэгтэй төхөөрөмж. Үүний тусламжтайгаар та жингээ хянах боломжтой. Онцлог нь ухаалаг гар утастай холбох боломжтой.
Бэлтгэсэн: Ц.Уран