М.Энхболд: Уналт зогслоо гэж тайвширч болохгүй

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

М.Энхболд: Уналт зогслоо гэж тайвширч болохгүй

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн ээлжит бус хуралдаанаараа Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

УИХ-ын хаврын чуулганыг хаалаа. Чуулганыг хаахын өмнө хурлыг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж суудлаасаа бууж, УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг хааж үг хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд “2017 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж бие даасан 18 хууль, 113 хуульд өөрчлөлт, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 9, УИХ-ын 30 тогтоолын төсөл хэлэлцэн баталсан байна.

Нийгэм, эдийн засагт нааштай үр дүн гарч эхэлж байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сүүлийн дөрвөн жил дараалан унаж байсан бол энэ оны таван сарын байдлаар эдийн засаг 4.2 хувиар өслөө, 29 мянган иргэн ажилтай болж, ажилгүйдлийн төвшин буурлаа.

Гадаад худалдааны ашиг эхний таван сард 1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Долларын ханш 2016 оны арваннэгдүгээр сард 2600 төгрөгт хүрч байсан бол 2350 төгрөг болгож буурууллаа. Төсвийн орлого 2.6 тэрбум болж, 27.9 хувиар буюу 581.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлого давж биеллээ.

Өнгөрсөн оны мөн үед 30 сая ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 130 сая ам.доллар болсон.

Өнгөрсөн оны таван сард 870 тэрбумд хүрч байсан төсвийн алдагдал энэ оны таван сард 412 тэрбум болж хоёр дахин буурлаа.

Хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажилласны үр дүн. Та бид энэ эрчээ сулруулж хэрхэвч болохгүй. Уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүй хэмнэлтийн горимыг тууштай барьж ажиллах ёстой.

Цаашид хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлж, уул уурхайн бүтээн байгуулалтыг өсөлтийг хангах, бусад салбарыг дэмжих шаардлагатай.

УИХ энэ чиглэлээр буюу хүү багатай, урт хугацаатай санхүүжилтийн хэлэлцээрийг батлах буюу нэмэлт өөрчлөлт оруулсан.

Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоцацын хүрээнд 25 сая ам.долларыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах боллоо.

Жил бүр 10 мянган хүнийг сургалтын зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон.

Эрчим хүчний дэд станцуудыг 42 сая ам.доллараар өргөтгөж, нарны станц барихаар болж шийдвэрлэлээ.

УИХ Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шийдвэрээ гаргасан. Шийдвэрийн үр дүн иргэд олон нийтийн оролцооноос хамаарах тул чуулганы завсарлагааны хугацаанд анхаарч ажиллаарай.

Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж