Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр Үндэсний их баяр наадмаар хэвлэл мэдээллийн байгууллагынхан хэрхэн ажиллах талаар өнөөдөр /2017.07.06/ мэдээлэл өглөө.
Тэрбээр ‘Хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй сэтгүүлч энэ жил наадмыг сурвалжилна. HD Монгол, МҮОНТ, ТВ9, ТВ5 дөрвөн телевиз наадмыг шууд дамжуулна.
Мөн гадаадын 80-аад сэтгүүлч баяр наадмыг сурвалжилна.
Мандатын захиалгыг аваад олгож эхэлсэн байгаа. Өнгөрсөн жил 700-800 сэтгүүлчид мандат аваад бүгд төв цэнгэлдэхэд ордог байсан. Харин энэ жил Төв цэнгэлдэхийн багтаамжаас хамаараад өөрчлөлт орсон. Хүй долоо, сурын талбай, цэнгэлдэхийн эргэн тойронд тус тусад нь сурвалжлах эрх олгоно. Улаан мандат авсан сэтгүүлчид цэнгэлдэх дотор болж буй үйл явдлыг сурвалжилна. Улаан нь дотроо хоёр ялгаатай. Цагдаагийн байгууллагын тамгалж өгсөн улаан мандат авсан сэтгүүлчид бөхийг сурвалжилна, бусад нь гаднахыг сурвалжилна’ гэлээ.
Д.УУДАМ