УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж эхлээд байна.
Чуулганы үдээс хойших хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж удирдаж байгаа юм. Үдээс өмнөх хуралдааныг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав удирдсан.
Ардчилсан намын бүлгээс маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулж, чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдах нь саналын дүнд нөлөөлж болзошгүй гэж үзсэнээр дэд дарга Я.Санжмятав удирдсан юм.
Чуулганы хуралдаанд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга танилцуулж байна.
Г.ДАРЬ