Наадам хүртэл бороотой, сэрүүвтэр байна

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Наадам хүртэл бороотой, сэрүүвтэр байна

Хоёр жил тутамд зохион байгуулдаг дэлхийн шатрын олимпиад энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ныг хүртэл Туркийн нийслэл Станбул хотод болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болон Үндэсний их баяр наадмын өдрүүдийн цаг агаарын ерөнхий төлөвийг мэдээллийг танилцуулж байна.

Долдугаар сарын 8-нд зуун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10-11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Ихэнх хуацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж