"Баярс гоулд"-д осолж болж, гурван хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

"Баярс гоулд"-д осолж болж, гурван хүн нас барлаа

Хөсрий дээс хэвтэж байсныг авчихсан. Үзүүрт нь үхэр хэвтэж байсныг хэн мэдлээ гэдэг шиг л юм болж байна.

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ‘Баярс гоулд’ бичил уурхайд өнгөрсөн шөнө /2017.07.05/ осол гарчээ.

Тус уурхайд гар аргаар алт олборлож байсан хүмүүс дарагдаж, хэд хэдэн хүн нас баржээ. 

Уурхайн гүнд нуралт үүссэн тул иргэд 10-15 метрын гүнд дарагдсан байна. Газар дор хэдэн хүн байсныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар онцгой байдлын алба хаагчид дөрвөн хүнийг аварч, гурван хүний цогцос гаргаад байна.

Ослын газарт байгаа албан бус эх сурвалжийн мэдээлснээр уурхайн гүнд 20 орчим хүн байж магадгүй бололтой.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж