Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгож дуусна

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгож дуусна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Засгийн газраас хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан бүх банкуудаар дамжуулан хүүхдийн мөнгийг олгож байгаа. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Хүүхдийн мөнгө өнөөдрөөс олгож эхэлсэн. Энэ удаад нийт хэдэн хүүхдэд нөхөн олголт өгч байгаа вэ?

-Монголбанкнаас бидэнд өгсөн мэдээллээр өнөөдөр /2017.07.06/ 17.00 цаг гэхэд хүүхдийн мөнгөө аваагүй байсан 403,445  хүүхдийн мөнгө дансанд нь орно. Өөрөөр хэлбэл, 2017 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртлэх хугацаанд хүүхдийн мөнгөө аваагүй байсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох ажиллагаа 17.00 цагт дуусна гэсэн үг. Эдгээр хүүхдүүдийн мөнгө өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шууд орно. Нэгдүгээр сараас долдугаар сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг 403 мянга 445 хүүхэд авч байгаа. Эдгээр хүүхдүүдийн мөнгө орсны дараа зөвхөн долдугаар сарын мөнгөө аваагүй байгаа 660 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтааж оруулахаар Монголбанк, арилжааны банкуудтай хамтарч ажиллаж байна.

-Тэгэхээр хүүхдийн мөнгө авч байсан түр хугацаагаар авахгүй байсан эцэг, эхчүүд заавал банк, халамжийн хэлтэст очих шаардлагагүй гэсэн үг үү?

-Өмнө нь хүүхдийн мөнгө авдаг байсан дансанд нь шууд орно.

-Хүүхдийн мөнгө авах, шинээр төрсөн хүмүүс хаана хандах вэ. Заавал дүүргийнхээ нийгмийн халамжийн хэлтэс, банкинд хандах уу?

-Хуучин бол шинээр төрсөн хүүхэд бүр харьяа дүүргийн халамжийн хэлтэст бүртгүүлсний дараа банкинд давхар ханддаг байсан. Харин одоо зөвхөн өөрийнхээ гэрийн ойролцоо банкин дээр очиж маягт бөглөөд, данс нээлгээд хүүхдийнхээ мөнгийг авах боломжтой болж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж