Ж.Мөнхбат: “Эрдэнэс-Тавантолгой”-н талаар ташаа мэдээлэл тараасан

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: “Эрдэнэс-Тавантолгой”-н талаар ташаа мэдээлэл тараасан

Хүүхэлдэйн кино, болон зөгнөлт кинон дээр л гардаг хүний дүрстэй нүсэр робот амьдрал дээр хүний гараар бүтээгджээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр  /2017.07.06/ мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд байлцав.

Ж.Мөнхбат УИХ-ын дарга асан, АН-ын гишүүн З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний худалдаатай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл тарааж байгаа учраас тайлбар хийж байна гэдгийг хэвлэлийн бага хурлын эхэнд тайлбарлав.

Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гарын үсгийг хураамчаар үйлдсэн, хуурамч тамга бүхий бичиг баримтаар өөрийг нь гүтгэсэн гэж үзэж, өнөөдөр УИХ-ын дарга асан З.Энхболдыг шүүхэд өгч байгаа ажээ.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат

-“Тухайн албан бичгийг үйлдсэн өдөр нь 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гаргасан байсан. Энэ өдөр амралтын өдөр байсан бөгөөд амралтын өдөр ямар нэг албан бичиг гаргадаггүй. Мөн хуурамчаар үйлдсэн гэрээ, албан бичгүүд нь хуурамч тамгатай гэдгийг нь харьцуулсан зургаас та бүхэн харж болно. Энэхүү хуурамч гэрээ, албан бичгийг хэн гаргасан, үйлдсэн бэ гэдгийг иргэн З.Энхболд мэдэж байгаа.  Тиймээс иргэн З.Энхболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бланкийг хуурамчаар үйлдэгдсэн, гарын үсэг, тамга хуурамчаар хийсэн асуудалтай холбогдуулж, үүнийг тогтоож, шалгуулахаар хуулийн байгууллагад өгч байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар 255,7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 149,2 тэрбум төгрөгийн татвар төлжээ.  Мөн энэ жилд 11,5 сая тонн нүүрс экспортолж, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөсөн байгаа.

-Та ажлаа авснаас хойш БНХАУ-д хэдэн удаа айлчлал хийсэн бэ. Айлчлал хийсэн бол ямар ажлаар явснаа тайлбарлаж болох уу. Айлчлаар явахдаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудтай хамт явсан юм уу?

-Би хоёр удаа БНХАУ-д албан ёсны айлчлалаар явсан. Нэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний дэд бүтцийн БНХАУ болон Монгол Улс хамтарсан зөвлөлийн ажлаар. Энэ зөвлөлийг Монгоын талаас ЗГХЭГ-ын дарга, БНХАУ-ын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны дарга нар толгойлдог. Энэ зөвлөл уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг асуудлын хүрээнд хөрөнгө оруулалт болон ажлын төлөвлөгөөгөө хэлэлцдэг. Энэ зөвлөлийн ажлаар БНХАУ-д холбогдох сайд нарын хамт болон “Эрдэнэс-Тавантолгой”-н удирдлага, замын компанийн удирдлага, эрчим хүчний компаниудын удирдлагуудтай хамт албан ёсны хурал хийсэн. Мөн БНХАУ руу Шанхайн будааны академид 300 гаруй төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг үнэ төлбөргүй сургах санамж бичигт гарын үсэг зурахаар явсан. Энэ хүрээнд айлчлаад ирсэн. Хоёр удаагийн айлчлал хоёулаа албан ёсны хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн.

-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболдыг таны дотны найз гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Энэ хүн бид хоёр найзлаад байхаар насны хүмүүс биш. Би 38-тай, Ариунболд гэдэг хүн 58 настай. Д.Ариунболдыг “Монцамэ” агентлагийн даргаар ажиллаж байхад нь анх танилцаж байсан. Би тухайн үед “Үнэн” сонины эрхлэгч, Монголын өдөр тутмын сонины холбооны даргаар ажиллаж байсан болохоор адил хэвлэлийн хүмүүсийн хувьд танилцсан, жирийн танил нөхөд.

-Өндөр үнэтэй нүүрс авах хүсэлтэй компаниудад квот олдохгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд:

-Нүүрсний квот олдохгүй байна гэдэг бол ташаа мэдээлэл. Бид нүүрсний худалдааны тендерээ өөрийн вэб хуудсаар дамжуулан нүүрсний чанар, үнэ  зэрэг мэдээллэлтэй нь хамт нээлттэй зарладаг. Мөн энэ тендерийн зараа хятад хэлээр хамт нийтэлдэг. Нүүрс зах зээлийн бодит үнээр худалдаж авах бүх компаниудад нээлттэй. Хамгийн чухал нь тээвэрлэлттэй, өр авлагагүй, тодорхой хэмжээний урдчилгаа төлөх боломжтой компаниултай бид шууд гэрээ хийгээд явж байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж