Шинэ Ерөнхийлөгч Их танхимд тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Шинэ Ерөнхийлөгч Их танхимд тангараг өргөнө

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Бадамын Отгонтүвдэн Зайсанд байрлах “Цагаан дариум” арт галлерейд наймдугаар сарын 8-нд Монголд анх удаа “Эмээгийн хөрөг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэх гэж байна.

УИХ-аас баталсан тогтоолын  дагуу шинээр сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөхөөр болж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжин баталлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын тайлбарлаж буйгаар 2017 оны зургадугаар сарын 30-ний өдөр энэ асуудлыг хэлэлцэн, УИХ-д тогтоол оруулах нь зүйтэй хэмээн үзжээ.  

1993 онд баталж байсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Төрийн ордны Их танхимд тангараг өргөнө гэдэг агуулгаар зүйчилсэн байсныг 2003 онд парламентад тангараг өргөнө хэмээн өөрчилсөн байсан аж. Харин одоо анхны заалт ийн сэргэлээ.

Тогтоолыг батлахын өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Чуулган завсарлачихаар шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг яах вэ. УИХ-ын хаврын чуулганыг хаачихаар намрын чуулган аравдугаар сард эхлэх ёстой.  Цаг агаараа хараад тангараг өргөх ёслолыг ингэж өөрчлөхөөр шийдэв үү, эсвэл сонгууль сунжирч магадгүй, намар тангараг өрнүүлье гэж үзээд Их танхимыг сонгосон юм уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Аль ч тохиолдолд бэлэн байх. Энэ утгаараа хуучин дэг жаяг ч байгаа. Бороо шороо элдэв юм юу байх билээ, тал талаасаа ярьж байгаад ийм шийдэлд хүрсэн. Гэхдээ намар орой энэ ёслолыг хийх тухай яригдаагүй. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг, өмнөх Ерөнхийлөгчтэй холбоотой шийдвэр мөн гардаг гэсэн хариулт өглөө.

Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүд багш, эмч нартай холбоотой асуудлыг улстөржүүлэхгүй, мушгихгүй байхыг бие биедээ сануулж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн албан хаагчид, багш, эмч нар дээр улстөржих шаардлага байхгүй. Багш, эмч нарын цалин 2012-2016 онд нэмэгдээгүй. Тийм учраас нийгмийн асуудлыг анхаарахгүй бол болохгүй гэдэг асуудлыг энэ хуулийн хүрээнд зохицуулахаар оруулж ирсэн.

Багш нарын зардал болох боловсролын сургалтын зардалд 4 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгасан. Түүнээсээ зардал нь санхүүжигдээд явж байгаа. Тийм учраас багш нарын зардлыг энэ хуульд давхар оруулах шаардлагагүй. УИХ-ын гишүүд хуулиа маш сайн унших хэрэгтэй. 

Хуулийн төслийг боловсруулахын өмнө бид 11 мянган багш нартай хэд, хэдэн удаагийн уулзалт хийж, саналыг нь сонссон. Багш нар маань хууль батлагдахыг хүлээж байна.

Ипотекийн зээлд агаарын бохирдлоор хамгийн өндөр байгаа бүсийн иргэдийг хамруулахаар нийслэл бүртгээд эхэлсэн. Тэрхүү бүсэд нь амьдардаг багш, эмч нараа эхний ээлжинд хамруулах асуудлыг шийдээд явбал нийгмийн асуудлыг нь шийдээд явах бололцоо бий. Нийгмийн тусламж шаардлагатай байгаа бүлэг рүү хандах ёстой.

Багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал нь Боловсролын тухай хуулиар хэрэгжээд явж байна. Цаашдаа багш нарын цалинг 20-30 хувиар нэмэгдүүлэх шаардлага байгаа гэлээ.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж