Уралдаанч хүүхдүүд хурууны хээгээр бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Уралдаанч хүүхдүүд хурууны хээгээр бүртгүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хурдан морины салбар хорооноос өнөөдөр /2017.07.06/ наадмын бэлтгэл ажил болон уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.

Энэ жил хурдан морины салбар хороонд 220 сая төгрөг баталснаас 169 сая төгрөгийг зөвхөн бай шагналд зарцуулахаар төлөвлөжээ.

Долдугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн насны морьд, 11-нд азарга, их насны морьд, 12-нд соёолон, дааганы уралдаан болох юм байна.

Харин 13-ны өдөр Хүй долоо худагт Уяачдын наадмыг зохион байгуулах гэнэ. Энэ үеэр эрлийз дээд нас, дунд нас, бага нас уралдана.

Уралдаанч хүүхдүүдийн бүртгэл долдугаар 9-ний өдрийн 08.00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгаалал, хөгжлийн газрын дарга Ц.Алтанзаяа “Энэ жил уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэнэ. Ойролцоогоор 1800 орчим хүүхэд уралдах төлөвтэй байгаа. Ер нь бол Монгол Улсад хурдан морь уралдаанч 13500 орчим хүүхэд байдаг. Энэ жил бид хүүхэд хамгааллын асуудлыг мэдээллийн сантай болгохын тулд уралдаанч хүүхдүүдээ бүртгэлжүүлж эхэлж байгаа. Мөн Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд хамгааллын 108 төвийг ажиллуулж байгаа. Эцэг эхээсээ төөрсөн, гээгдсэн, наршсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардалагатай хүүхдүүдийг төв дээрээ хүлээн авч эцэг эхэд нь хүлээлгэж өгөх, хамгаалах үйлчилгээг үзүүлнэ” гэлээ.

Өмнөх жилүүдэд уаяч нар уралдаанч хүүхдийнхээ төрсний гэрчилгээг барьж ирэн бүртгүүлдэг байсан. Үүнээс болж уралдах өдрөө хүүхдээ сольж уралдуулах гэх мэт зөрчлүүд их гардаг байсан талаар хурдан морины хорооноос хэлж байна. Үүнийг зогсоохын тулд хурууны хээгээр бүртгэж, мэдэллийн нэгдсэн сантай болж байгаа юм байна. Мөн 9-ний өдөр уралдах хүүхдийг заавал өөрийн биеэр авч ирэн бүртгүүлэх шаардлагатай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж