Хятадад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай усны дусал мэт адилхан хүн амьдардаг тухай The Sun мэдээлжээ. Түүний нэрийг Ло Юаньпин гэдэг бөгөөд 54 настай. Ло Юаньпин өдгөө алслагдсан тосгон Аньхойд амьдардаг. Эхнэр авч амжаагүй. Одоог хүртэл гэрлэж, үр хүүхэдтэй болж чадаагүй болохоор тэр нэг насны амьдралаа хань ижилгүй туулах вий гэдгээс айдаг ажээ.
Ло Юаньпины өндөр, дух, хамар, уруул, нүдний өнгө нь хүртэл дэлхийн хамгийн хүчирхэг хүнтэй тун төстэй. 2011 оноос дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг өөртөө татсан түүний амьдрал өнөөдрийг хүртэл бараг өөрчлөгдөөгүй гэхэд болно.
Ло Юаньпин өнгөрсөн хугацаанд телевизийн шоунд оролцож, 569 лир авч байсан гэнэ. Нэвтрүүлгээс хойш түүнийг “Путины ах” гэж нэрлэх болжээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН