Ү.Хүрэлбаатар нар Р.Нямдоржид шаардлага хүргүүлэхээр цуглав

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Ү.Хүрэлбаатар нар Р.Нямдоржид шаардлага хүргүүлэхээр цуглав

Дэлхийд алдартай олон улсын “Deutsche” хөрөнгө оруулалтын банк эдийн засгийн хямралаас болж ажилтнуудаа цомхотгохоор болсон аж.

Өөрсдийгөө Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны шинэ удирдлага хэмээн үзэж буй /Өмнө нь МҮБХ-г шинэчлэх, Цэцдийн зөвлөлийн хурал зохион байгуулах Ажлын хэсэг гэж нэрлэж байсан/ хэсэг бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд цуглаан хийхээр “Бөхийн өргөө”-ний гадна цугларлаа.

Тэд Улсын дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийг 15 жилийн дараа буюу 2017.05.28-ны өдөр хуралдуулж, Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнээр “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг сонгосон хэмээн үйл ажиллагааныхаа талаар тайлбарлаж буй.

Гэтэл МҮБХ-ны Тэргүүн Р.Нямдорж улсын Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзан, ажлаа хүлээлгэж, тамга тэмдгээ өгөхгүй байгаа тул  мэдэгдэл, шаардлага хүргүүлэхээр тайван жагсаал хийж байна гэж Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар ярив. 

Шинээр байгуулагдсан Мүбх-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар:

-Улсын дээд шүүхийн шийдвэрийн тогтоолын дагуу Монгол Үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их Эе” хуралдаад, шинэ удирдлагаа сонгочихсон. Гэтэл баяр наадам болж байгаа энэ үед шинэ удирдлага бус хуучин удирдлагууд наадмын ажлыг хийгээд яваад байдаг. Бид гайхаж байна. Дээд шүүхийн шийдвэр хэрэгжээд эхэлчихсэн байхад хуучин удирдлагууд ажлаа хийгээд байдаг. Ажлаа хүлээлцэх, дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар мэдэгдэл гардуулах гэж ирлээ. Харамсалтай нь, ‘Бөхийн өргөө’-нд мэдэгдэл хүлээж авах удирдлагууд байсангүй. Дээд шүүхийн шийдвэр хэрэгжих ёстой. Энэ байдал сүүлийн 15 жил үргэлжиллээ. Одоо болсон. Бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулсан байдал гаргаж, аль нь үнэн, аль нь худал яриад байгаад эргэлзэх асуудал үүсгэж байгаад харамсаж байна. Харин энэ завшааныг ашиглаад хоёр тал юм шиг харагдаад байгаа биднийг мэтгэлцээн зохион байгуулаач гэж хэвлэл мэдээллийнхэндээ уриалж байна. Аль нь хууль зүйн дагуу юм гэдгийг ард иргэд мэдэхийг хүсэж байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж