Дэлхийн өнцөг булан бүрээс Мосул руу ном илгээж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн өнцөг булан бүрээс Мосул руу ном илгээж байна

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байна.

“Исламын улс” террорист байгууллага Мосул хотыг эзэлж, 2014 онд өөрсдийн Халифийн улсыг зарласныхаа дараа хотын төвийн их сургуулийн номын санг шатаасан юм. Эртний хэдэн зуун ном, бичмэл судрууд энэ үеэр сүйдсэн билээ. 

Мосул хотын их сургууль 1967 онд нээгдсэн. Бүс нутагтаа алдартай, анагаах, инженер, түүх, улс төрийн чиглэлээр оюутан сургаж, диплом олгодог байжээ. Их сургуулийн номын санд  араб, англи хэл дээр хэвлэсэн хэдэн зуун мянган ном шастирууд байв. Түүхэн газрын зураг, Османы эзэнт улсын тогтмол хэвлэлийн үдээс, IX зууны коран судар гээд ховор, үнэт бүтээлүүд олон байсан. 

Террористууд их сургуулийг эзэлсний дараа профессоруудыг олзлон авч, тэднээр халифатын сургуулийн дагуу дахин ном бичихийг албадан шахдаг байсан аж. Азаар Иракийн арми их сургуулийн байрнаас террористуудыг хөөн гаргаснаар хотын нөхцөл байдал сайжирч эхэлсэн учир  нэгэн сайн санаатан сүйдсэн номын санг сэргээх санаачилгыг эхлүүлсэн юм. 

Mosul Eye (Мосулын нүд) гэсэн нууц нэртэй блогчин сүүлийн гурван жилийн хугацаанд террористуудад эзлэгдсэн хотын талаар олон нийтэд мэдээлэл бичиж хүргэж байсан юм. Өдгөө тэр номын санг сэргээх төслийг удирдах болжээ. Mosul Eye энэ их сургуулийг дүүргэсэн төдийгүй сургуульдаа багшилдаг байсан аж.

‘Би ихэнх цагаа номын санд өнгөрүүлсэн. Профессоруудын лекц таалагдахгүй бол би номын санд сууж, өөрөө бие даан суралцдаг байсан” гэж өөрийгөө түүхч хэмээдэг Mosul Eye ярьжээ.

Номын сангаа сэргээх гэсэн түүний санаачилгад сайн дурынхан хэдийнэ нэгдэж, номын сангаас үлдсэн зүйлсийг аврахад тусалж байна. Тэд Mosul Eye-д хувийн цуглуулганаасаа эртний, ховор 2000-гаад номыг зориулахаар болжээ.

Mosul Eye عين الموصل @MosulEye

Today we have preserved rare books and manuscripts in the Central library of Mosul Univ.

18:20 – 22 May 2017

Mosul Eye хувийн блогоороо дамжуулан олон улсад хандаж, хувийн номноосоо хандивлахыг уриалсан юм. Хүмүүс Австрали, АНУ, Европоос тэдэнд янз бүрийн хэл дээрх төрөл бүрийн сэдвийг хамарсан номыг илгээсээр байна.

Mosul Eye عين الموصل @MosulEye

De Marseille à Mossoul Avec Amour.
Books from Marseille on its way to Mosul.

01:00 – 18 May 2017

Номын санг сэргээн нээхэд 200 мянган ном хэрэгтэй. Тиймээс тэднийг дэмжиж, олон улсын хэд хэдэн буяны байгууллага  ном цуглуулах аяныг дэлхий даяар өрнүүлж байна. Тэд энэ аяныхаа хүрээнд ном хүргэх зардлыг төлөхөөр зохицуулжээ.

Одоогоор бүх номыг Багдадад цуглуулж байгаа бөгөөд номын санг аврагчдын багийнханд тэр олон номыг Мосулд хүргэх том ажил үлдэж байна.

Мосулын номын сан хэзээ ч өмнөх шигээ болж чадахгүй ч дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй олон зуун ном эрдэм сурах хүсэлтэй залууст тус болно гэдэгт тэд итгэлтэй байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж