Өмнөд Солонгосын секс-шопууд иргэдийнх нь болон жуулчдын дунд улам эрэлттэй болж байгааг “Korea Times” сонин секс тоглоомын худалдааны зөвлөх Кү Жүн Хүгийн ярианаас иш татан бичжээ.
Солонгосын бизнесмэнүүд энэ төрлийн дэлгүүрийг үйлчлүүлэгч нарт ойр байдаг ердийн бэлэг дурсгалын дэлгүүр шиг олноор нээх нь нэмэгдсэн байна. Сөүлийн Итэвон гудамжинд гэхэд “Red Container” гэх хоёр давхар дэлгүүр хүртэл нээгджээ.
“Өмнө нь насанд хүрэгчдэд зориулсан дэлгүүр нуугдмал байдалд байсан. Одоо харин харьцангуй нээлттэй болж, хүмүүс тэнд санаа зовох зүйлгүй, тайван үйлчлүүлдэг болсон” гэж худалдааны зөвлөх Кү Жүн Хү ярьжээ.
Түүний хэлснээр хүмүүс ихэвчлэн найз нөхдийн хамт ийм дэлгүүрээр ордоггүй, ганцаараа ирдэг бол жуулчид эсрэгээрээ нээлттэй үйлчлүүлдэг байна.
“Statista” гэх судалгааны компани насанд хүрэгчдийн барааны даяарчлалын зах зээл 2015-2020 оны хугацаанд 15-20 тэрбум ам.доллар болж өснө гэж үзэж байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР