Хойд Солонгос 2017 онд АНУ-д цөмийн цохилт хийх үү?

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос 2017 онд АНУ-д цөмийн цохилт хийх үү?

Орой ажлаа тарж яваад нэгэн сонин зүйл олж үздэг юм байна. III, IV хорооллын эцэст, арын засмал зам дээр цагаан өнгийн “verna” машины зөв талын урд дугуй нүх рүү яваад орчихсон байх юм.

Цөмийн том  цэнэг  зөөх чадалтай тив алгасан нисэх пуужинг амжилттай туршсанаа Хойд Солонгос зарласан талаар Reuters агентлаг дамжуулав.

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун мэдэгдэхдээ,  “Амжилттай туршсан тив алгасах баллистик пуужин бол атом, устөрөгчийн зэвсэгтэй стратегийн зэвсэглэлийн боломжийг нэмэгдүүлснээрээ онцлог” гэжээ. Мөн тэрбээр энэ онд АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай пуужин бүтээх Хойд Солонгосын эрмэлзлэлийг баталсан гэж Bloomberg агентлаг дамжуулав.

Вашингтон уг  туршилтын дараа Хойд Солонгостой тэмцэхийг уриалсан. Цөмийн зэвсэг бүтээх нь маш сөрөг үр дагавартайг БНАСАУ-д хамтран харуулах ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэлжээ.

Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ, Өмнөд Солонгос, Японы хүсэлтийн дагуу Пхеньяны пуужингийн туршилтыг авч хэлэлцэх нээлттэй хуралдааныг явуулахаар болов. Хуралдааныг долдугаар сарын 5-ны өдрийн орон нутгийн цагаар 15:00-д явуулах ажээ.

Пхеньян долдугаар сарын 4-нд тив алгасан нисэх пуужинг амжилттай туршсанаа зарласан юм. Пхеньяны мэдээлж буйгаар өмнө нь туршиж байгаагүй “Хвасон-14” пуужин 933 км замыг туулж, 2802 км-ийн өндөрт хөөрөн, 39 минутын дараа өгөгдсөн цэгийг оножээ.

АНУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоохыг хүчтэй шаардаж байгаа. тухайлбал, “Пхеньян дахин цөмийн туршилт хийвэл  Хойд Солонгосын  цэргийн байгууламжуудад урьдчилсан цохилт хийнэ” гэсэн сануулгыг өгчээ. Үүний хариуд Хойд Солонгос “Урьдчилсан цохилтыг АНУ-ын байгууламжуудад хийнэ” гэж мэдэгдсэн байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж