ХХ зууны Зөвлөлт-Оросын шилдэг сонгодог зохиолч, Санкт-Петербургийн хүндэт иргэн, Ленинградын бүслэлтийн тухай номоороо дэлхийд алдаршсан Даниил Александрович Гранин 99 насандаа таалал төгслөө.
Даниил Гранин 1919 оны нэгдүгээр сарын 1-нд төржээ. Тэр Агуу эх орны дайнд оролцон, Улаан таван хошуу, Эр орны дайны II зэргийн одонгоор шагнагдаж байв. Тэр мөн Оросын дээд шагнал Хувилгаан Андрей Первозванный одонгоор уг шагналыг сэргээснээс хойш шагнагдсан цөөн хүмүүсийн нэг байлаа.
Гранин дайны дараагаас зохиол бичиж эхэлжээ. “Хуримын дараа”, “Аянга руу явлаа”, “Хайгуулчид” романуудаар нь мянга мянган уншигчид түүнийг сайн мэднэ. Ленинградын бүслэлтийн тухай “Бүслэлтийн ном” зохиол нь түүнийг дэлхий дахинд алдартай болгосон юм. Гранины зохиолууд олон хэлнээ хөрвүүлэгдсэний нэгд монгол хэл багтах ба ихэнх бүтээл нь дэлгэцнээ амилсан байдаг. 2016 онд Ерөнхийлөгч Владимир Путин түүнд хүмүүнлэгийн салбарт гарамгай ололт гаргасан гэж орчин цагийн Оросын Төрийн шагналыг гардуулсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР