Наадамд зодоглох бөхчүүдийг 9, 10-нд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Наадамд зодоглох бөхчүүдийг 9, 10-нд бүртгэнэ

Өчигдөр 10 гаруй цаг хуралдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байна.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана.

Барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд бүртгэнэ гэж Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа. 

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулав.

Түүнчлэн улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт бүртгэх аж.
Барилдаанд 2001 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдана. Өсвөрийн бөхчүүд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг,  даатгалын төлбөр зэргийг бүрдүүлж очих ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж