Дуу цахилгаантай бороо орно

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Дуу цахилгаантай бороо орно

Залуусын сонирхлыг ихэд татдаг “Street art 2012” үзэсгэлэн наймдугаар сарын 25, 26-нд Хүүхдийн паркад болж, чөлөөт уран бүтээлд сонирхолтой залуусыг нэгтгэх нь.

Долдугаар сарын 06-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас  секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 градус, нутгийн зүүн хэсгээр 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

Үүлшинэ. Бороо орно . Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 15-17 градус, өдөртөө сэрүүсч 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар  9-14 градус, бусад нутгаар 14-19градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 26-31 градус,  бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:

Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө  19-21 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж