Хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Хувийн хөрөнгө оруулалтын сангуудыг бүртгэв

Олимпийн тосгонд байрлаж буй Монголын багт нэг багшийн олон шавь буй нь тодорхой.

Өнөөдөр болсон Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Бат инвестмент менежмент” ХХК, “Мандал ассет менежмент” ХХК-уудын үүсгэн байгуулах хувийн хөрөнгө оруулалтын сангуудын баримт бичгийг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Сангуудыг үүсгэн байгуулах ажиллагааг журмын дагуу гүйцэтгэж, хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөн, мэргэжлийн зүйтэй ажиллах, сангийн дүрэм, хөрөнгө оруулалтын баримт бичгүүд, нэгж эрхийн өөрчлөлтийг тухай бүр Хороонд мэдэгдэн бүртгүүлж байхыг дээрх компаниудад үүрэг болгож тогтоол гаргалаа.

Мөн хуралдаанаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн болон бусад шаардлагыг хангасан нийслэлд үйл ажиллагаа явуулах гурав, орон нутагт ажиллах нэг банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), хоёр хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-нд шинээр тусгай зөвшөөрөл олголоо. Хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг зохих хэмжээнд хүртэл нэмэгдүүлж ажиллаагүй “Сакура финанс ББСБ”, “Титус Монголиа ББСБ”, “Мөнгөн бүрээ ББСБ”, “ББС велт ББСБ”, “Смарт менежмент ББСБ”, “Сүлдэт тамган ББСБ” ХХК-ууд болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, дагаж мөрдөх үзүүлэлтийг хангаагүй, Хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан үзлэг, шалгалтад “муу” үнэлгээ авсан “Хайрхан өглөг”, “Шинэ эхлэл Баянзүрх” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж