Лэди Гага технологийн салбарт байлдан дагуулах уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Лэди Гага технологийн салбарт байлдан дагуулах уу?

Дэлхийг байлдан дагуулж буй залуу дуучин
Лэди Гага технологийн салбарт мөн байлдан дагуулагч болохоор шийдсэн
бололтой. Тэрээр уржигдар нээлтээ хийсэн 2011 оны технологийн CES шоунд
оролцсон байна. Гэхдээ тэр зөвхөн дуулахаар ирээгүй аж. Харин
технологийн Polaroid компанитай хамтарсан Grey Label нэртэй шинэ брэндээ
танилцуулсан байна. Grey Label шоуны үеэр анхны гурван бүтээгдэхүүнээ
танилцуулжээ. Дээрх гурван бүтээгдэхүүний дизайныг Лэди Гага гаргасан
байна. Эхнийх нь дижитал камерын давхар үүрэгтэй нарны шил.

Хэрэглэгч энэ нүдний шилээр зураг
хүссэн үедээ хүссэн зургаа аваад хадгалахаас гадна нүдний шилнийхээ
гадна дэлгэц дээр тавих боломжтой гэнэ. Энэ санааг Лэди Гага гаргажээ.
Хоёр дахь нь халаасандаа хийгээд авч явах боломжтой утасгүй гэрэл зураг
хэвлэгч. Хэвлэгч нь Ыuе-tooth-тэй болохоор rap утсан дээрээ авсан зургаа
хэвлэгч рүү явуулаад 3×4 хэмжээгээр шууд хэвлэх боломжтой юм байна.
Сүүлийнх нь Polaroid сонгодог дижитал камерын шинэчилсэн хувилбар бөгөөд
авсан зургаа шууд хэвлэгчтэй. Энэ гурван бүтээгдэхүүн энэ ондоо багтаж
худалдаанд гарах ажээ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж