Авто машины утааг шалгана

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Авто машины утааг шалгана

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Реппер B.A.T хэсэг завсарлаад байсан уран бүтээлдээ эргэн орж, “том загас” ангуучилжээ.

    Авто тээврийн үндэсний төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утаан дахь хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шалгахаар болжээ.

    Ингэхдээ “Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013:2009 стандартын хэрэгжилтийг хангуулах, “Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилт зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014:2009 стандартын хэрэгжилтийг хангуулах. стандартын дагуу хэмжилт хийсэн авто тээврийн хэрэгслийн судалгаа гаргаж, дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэх гэнэ.

    Гурав. Гүйцэтгэх чиг үүрэг:

                                 Чиг үүрэг

    Хариуцах газар

    1

    Хэмжилт, оношлогоо шалгалтын ажил хийх

    АТҮТ, НАББГ

    2

    Хариуцлага тооцох арга хэмжээ авах,

    тээврийн хэрэгслийг зогсоох

    НЗХХГ, Дүүргүүд дэх ЗЦХ-үүд

    3

    Шалгалтаар гарсан үр дүнд боловсруулалт

    хийх, цаашид авах арга хэмжээний

    төлөвлөгөө боловсруулах

    АТҮТ, НАББГ, ЗЦГ

    Хэмжилтийг Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Наадамчдын зам, Ажилчны гудамж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Их тойруу, Баянбүрдийн тойрог дахь Замын цагдаагийн байнгын пост, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Доржийн гудамж, Чулуун овооны Замын цагдаагийн байнгын пост, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Хасбаатарын гудамж, Гурвалжингийн гүүр орчим, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны зам, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Чингэлтэй өргөн чөлөө, Санзайн замд НАЧА-ны нэг ажилтан, “АТҮТ” ТӨҮГ-ийн техникийн хяналтын үзлэгийн инженер техник хэрэгслийн хамт хийх ба дүүргүүд дэх ЗЦХ-ийн техник, замын хяналт хариуцсан зохицуулагчдын дэмжлэгтэйгээр хэмжилтийг явуулах аж.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж