ТВ9 телевизийг түр хаах дүгнэлт ШӨХТГ-аас гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

ТВ9 телевизийг түр хаах дүгнэлт ШӨХТГ-аас гаргажээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Хятадын усанд сэлэлтийн залуу тамирчин Е Шивень “Лондон-2012” зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртлээ.

    Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс эхлээд, сонгууль дуусах хүртэл хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас хянаж буй. Харин цахим орчинд өрнөж буй сонгуультай холбоотой бичлэг, мэдээллийг хянах эрх зүйн зохицуулалт байхгүй орхигджээ. ШӨХТГ-т  одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагын сонгуулийн сурталчилгаатай холбоотой иргэдээс гурван өргөдөл иржээ. Ирсэн нэг  өргөдлийн дагуу нь ШӨХТГ-ын байцаагчид шалгалт хийж, зөрчлийг арилгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэнэ. “Мөн ТВ 9”  телевизийн эфирийг долдугаар сарын 7-ныг хүртэл түр хаах дүгнэлтийг гаргажээ. Энэ асуудлаар ШӨХТГ-ын хуулийн зөвлөх, улсын ахлах байцаагч Ц.Тэрбиштэй ярилцлаа.

    -Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг “ТВ 9” телевиз зөрчсөн гэж ШӨХТГ үзэн, тусгай зөвшөөрлийг нь дахин санал хураалтын өдөр хүртэл түр хугацаагаар түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан байна?

    -“ТВ 9” телевизийн хувьд 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 19:30 цагийн “Энэ өдөр” мэдээллийн хөтөлбөрийн 19:43:52 цагт “дахин санал хураалтад иргэд МАН-АН дэмжихгүй байх магадлал өндөр байна”, мөн хөтөлбөрийн 19:47:18-аас 19:51:38 цагийн хооронд гарсан “но…той, ноцтой мэдээ булан” хэсгээр бүхэлдээ “… МАН албан тушаалын наймаа 60 тэрбум, АН зөвлөх үйлчилгээнд 6 тэрбумыг тарааж, цэцгийн мандалд 5 тэрбум төгрөгийг үрсэн… ”, “цагаан сонгууль гэх мэдээлэл түгээж байна” гэх зэрэг агуулгатай сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх мэдээ, мэдээлэл гаргах замаар дахин сонгуулийн үр дүнд нөлөөлөх, сонгуульд оролцогч улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй асуудлаар бусдыг гүтгэсэн мэдээ, мэдээлэл гаргасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1.6, 70.9-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж үйл ажиллагаа явуулах эрх буюу тусгай зөвшөөрлийг сонгуулийн дахин санал хураалтын өдөр хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх санал бүхий дүгнэлтийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гаргаж, улмаар агентлагийн даргын албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн юм.

    -Тус телевизийн эфирийг түр хаах дүгнэлтээ Харилцаа холбооны зохицуулах хороонд өмнө “ТВ 9” телевизийн удирдлагуудад мэдэгдсэн үү?

    -Улсын байцаагчдын дүгнэлтийг хүргүүлэхээс өмнө “ТВ 9” телевизийн холбогдох албан тушаалтнуудад гарч буй шийдвэрийн талаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсгосон. Гэтэл “ТВ 9” телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн, Мэдээллийн албаны дарга С.Ганбаяр нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн болсон үйл явдлыг гуйвуулсан мэдээ, мэдээлэл  тарааж байгаад харамсаж байна.

    -“Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгийг цацсан “C1”, “МNC”, “ТВ 9” гэсэн таван телевиз сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэсэн байсан?

    -Тийм. “ТВ 9” телевизийн хувьд энэ зөрчил зөвхөн нэг удаагийнх биш, өмнө нь 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 23:40 цагт “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгээр бусдыг гүтгэсэн мэдээ, мэдээлэл гаргасан учир зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч шаардлагад хүргүүлэхэд, үүний дагуу “ТВ 9” телевизээс 2017 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 1/60 дугаартай албан бичгээр зөрчлөө арилгаж, дахин зөрчил гаргахгүй тухай мэдэгдсэн байдаг. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль бус сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх талаар удаа дараа зөвлөмж, анхааруулга хүргүүлсээр байтал “ТВ 9” телевизийн хувьд зөрчил давтагдсаар байсан тул хуульд заасан тухайн арга хэмжээ авсан.

    -“ТВ 9” телевизийн удирдлагуудын хувьд зөрчлийг таслан зогсооход анхаарч ажиллахын оронд өөрсдийгөө өмөөрч, харин ч зориуд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр урьдчилан төлөвлөж, болсон үйл явдлыг зохион байгуулалттайгаар гуйвуулах замаар улс төрийн зорилгод ашигласан гэж та хэлэх гээд байна уу?

    -Тийм. Жишээ нь: Өдрийн сонины долдугаар сарын тавны өдрийн №148 дугаарт “ТВ 9” телевизийн гүйцэтгэх захирал Т.Баасансүрэн ШӨХТГ-ын албан хаагчид дарамталсан, бүхий л мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс зөвхөн “ТВ 9” телевизийн мэдээллийг онцолж дүгнэлт гаргасан мэтээр илт гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл тарааж байгааг эрс эсэргүүцэж, тухайн үйлдэл нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтан, агентлагийг хуулиар олгогдсон чиг үүргээ хараат бусаар, бие даан хэрэгжүүлэхэд саад учруулах, төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг гүжирдэх замаар нэр хүнд, үйл ажиллагааг олон нийтэд буруугаар ойлгуулж нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.

    Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаанд саад учруулах, хууль бусаар нөлөөлөх оролдлого дахин гаргахгүй байхыг хүсэж байна. Бид аливаа этгээдээс хараат бус, бие даасан байдлаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх болно гэдгийг мэдэгдье.

    –“ТВ 9” телевизээс гадна таван телевиз, нэг сонин зөрчил гаргасан гэлээ?

    Үнэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн тухайд Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д заасан “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах”-ийг хориглоно гэж заасныг зөрчсөн тохиолдол голлон гарсан.

    -Facebook, youtube зэрэг цахим орон зайд гарч байгаа бусдыг гүтгэсэн, доромжилсон мэдээллийг хэрхэн шийдвэрлэж байна.

    -facebook, youtube зэрэг цахим орон зайд хэрэглэгчдийн байршуулсан бусдыг гүтгэн доромжилсон, хууль зөрчиж улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт их явж байна. Мөн  зохион байгуулалтын шинжтэй цацагдаж, бичигдэж буй зарим мэдээ, мэдээллийн эзэн холбогдогчийг тогтоох боломжгүй манай байгууллага тогтоох эрх зүйн орчин байхгүй. Тиймээс холбогдох мэдээлэл, баримтыг Цагдаагийн байгууллагад тухай бүрт нь шалгуулахаар шилжүүлсэн. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж