Сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатыг 720 сая төгрөгөөр үнэлэгдэх цаг зүүдэг тухай шуугиулж буй.
Сайд Ж.Мөнхбатын өөрийнх нь өгч буй тайлбараар бол түүнд ганц л цаг бий. Сүүлийн дөрвөн жилийн турш зүүж байгаа. Энэ нь “Контас”-ын 1000 ам.доллар хүрэхгүй бугуйн цаг аж.
Ор үндэсгүй мэдээллийг сошиалаар шуугиулж буй нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бодит мэдээллийг хийсэнтэй холбоотой гэж тайлбарлалаа.
Г.ХОРОЛ