Метилийн спиртийн улмаас 6 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Метилийн спиртийн улмаас 6 хүн амиа алджээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Энэ жил хур бороо ихтэй зун болж байгаатай холбогдуулах “Хурын шим” төв Хангайн бүсийн нутгаархи үйл ажиллагаагаа түр зогсоосон гэнэ.

    Өнгөрсөн 6 сарын хугацаанд 8 хүн метилийн буюу техникийн спиртийн улмаас амь насаа алджээ. Техникийн спирт нь маш хортой, архи болон этилийн спиртээс өнгө, үнэрийн хувьд ялгаагүй байдаг. Ердөө 100 грамм цэвэр техникийн спирт нь үхэлд хүргэх аюултай байдаг аж.

    Хордсон үед ходоод зангирч, огиулах, толгой эргэх, шүлс их ялгарахаас гадна амнаас цагаан хөөс сахардаг. Эмчлэхгүйгээр 2-3 хоногийн дараа сохрох аюултай. Архи болон этилийн спиртээс ялгаагүй тул гэрийн нөхцөлд шатааж таньж болдог. Жишээ нь техникийн спиртийг шатаахад ногоон дөл гардаг бол этилийн спиртийг шатаахад цэнхэр дөл гардаг.

    Хордсон тохиолдолд яралтай түргэн тусламж дуудах, түргэн иртэл хүнсний содыг усанд найруулж уун бөөлжих хэрэгтэй.

    Манай улсад гол төлөв этилийн спирттэй андуурч хэрэглэх, шар тайлах зорилгоор хэрэглэж хохирдог байна.

    Г.Түшиг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж