Тэргүүн хатагтай нарын нууц

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай нарын нууц

Төвийн бүсийн даншиг наадмыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, да лам Г.Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ойтой давхцуулан тэмдэглэжээ.

Улс орны тэргүүн хатагтай байх нь хэцүү. Тэдэнд ч гэсэн бусад эмэгтэйчүүдийн адил бухимдах, уурлах, инээх, баярлах зэрэг амьдралаас таашаал авах зүйл бишгүй байдаг.

 Мелания Трамп  

АНУ-ын өнөөгийн тэргүүн хатагтай Мелания Трамп албан болон албан бус уулзалтад ховор инээмсэглэдэг нэгэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний нөхөр Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсон цагаас эхлэн Мелания Трамп сэтгэлзүйн эмчид хандаж байгаа гэлээ. Тэрбээр сөрөг мэдээлэлд хэрхэн хандах, өөртөө итгэлгүй байдалтайгаа тэмцэж байгаа ажээ.


 Жаклин Кенниди  

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгчийн гэргий Жаклин Кенниди тамхи татаж тайвширдаг гэнэ. Тэрбээр энэхүү зуршлаа бусдаас нуухыг хичээж,  тамхи татаж буй зургийг нь авахгүй байхыг цагаан ордны зурагчдаас биечлэн хүсдэг байжээ.


 Диана гүнж  

Их Британийн гүнж Диана загварлаг хатагтай гэдгээрээ алдартай. Гэхдээ тэрбээр илүүдэл жингээ бусдаас нуухын тулд бүхий л аргыг хэрэглэдэг байжээ.Тэрбээр ард түмний хайртай гүнж болсон цагаасаа эхлэн илүүдэл жиндээ бүр их санаа нь зовдог байсан гэнэ.


Карла бруни

Францын экс тэргүүн хатагтай Карла Брунид ард түмэн нь шүүмжлэлтэй хандахад маш их дургүй байжээ. Иймээс экс-ерөнхийлөгч Саркози гэргийгээ сөрөг сэтгэгдлээс хамгаалахын тулд түүнд зориулан тусгай алба байгуулж байсан удаатай


Рания Аль-Абдулла

 

Иорданы хааны гэргий Рания Аль-Абдулла орчин үеийн хамгийн загварлаг тэргүүн хатагтай гэгддэг. Гэхдээ түүний сул тал бол үнэт чулуугаар чимэглэсэн туфль байдаг гэнэ.


Нэнси Рейган

Рональд Рейган  гэргийгээ өөрийнхөн хамгийн гол зөвлөх гэдэг байсан. Харин Нэнси хэзээ ч хувийн зөн билэгч нарт хандаж байгаагүй бөгөөд улс төрийн хурцадмал асуудлыг үргэлж нөхөртэйгөө зөвлөлддөг байжээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж