15 компанийн 54,646 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

15 компанийн 54,646 хувьцаа арилжжээ

Татварын Ерөнхий газраас зарим аймгийн Татварын хэлтсүүдийг автомашинтай болгожээ.

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 15 хувьцаат компанийн 54,646 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “АПУ’  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.05%-иар өссөн бол ‘Монгол шевро” компанийн ханш хамгийн өндөр буюу 15.00% хувиар унасан байна.

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн анхны өрсөлдөөнт дуудлага арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай жилийн 11.7 хувийн хүүгийн хязгаартай үнэт цаасны арилжаанд хөрөнгө оруулагч нар хүүг буулгах зарчимаар өрсөлдсөн бөгөөд 10.3 хувийн хүүгээр хэлцлүүд биелэгдэж нийт 60,0000 ширхэг үнэт цаас  6.0 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 19,661 ширхэг үнэт цаас  1,926,414,060 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,112 ширхэг ‘Сүү бонд’-ыг  111,227,610 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 851.59 нэгж болж 0.3%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,495,506,692,154 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж