“Гэгээн элч Андрей Первозванный” одонгийн сонирхолтой 10 баримт

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

“Гэгээн элч Андрей Первозванный” одонгийн сонирхолтой 10 баримт

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байгаа. Яг одоо шүүх хуралдаанд гэрчүүд мэдүүлэг өгч байна.

    ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Жиньпиныг Москва дахь айлчлалынхан үеэр хоёр улсын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдгээр шагнажээ. Си Жиньпин нь энэхүү шагналыг хүртсэн гадаадын гурав дахь төрийн тэргүүн болж байна. Тэгвэл “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдгийн талаарх сонирхолтой арван баримтыг хүргэе.

    “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдэг нь оросын түүхэн дэх анхны шагнал билээ. 1698 онд Пётр I анх Европоос эргэн ирэхдээ энэхүү шагналыг бий болгосон гэдэг.

     

    “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдгээр Пётр I анх өөрийн дотнын төлөөлөгч, дипломат, генерал Фёдор Головиныг шагнаж байв.

     

    “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдэг нь хааны титэм, нөмрөг, эрх мэдэл, очирт таягийн адил үнэтэй цэнэтэй.

     

    Павел I хааны үед энэ хорвоод шинээр мэндэлсэн хүүхдүүдийг энэхүү одон тэмдгийг бэлгэдэл болгож хөх туузаар шагнадаг байв.

     

    Одон тэмдгийн доод төгсгөлд «S.A.P.R.» — «Sanctus Andreus Patronus Russiae» гэсэн үгийг шивжээ. Энэ нь “Гэгээн Андрей, Оросыг ивээгч” гэсэн үг юм.

     

    “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдгийн уриа – Итгэлцлийн төлөө

     

    1917 оны хувьсгалын дараа Орост энэ одон тэмдгийг хориглох шийдвэр гарч байсан. Гэхдээ гадаадад энэхүү одон тэмдэг нь сүрлэг шагнал хэмээх ойлголтоо алдаагүй ажээ. 1998 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн зарилгаар “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдгийг сэргээсэн байна.

     

    Нобелийн шагналт, зохиолч Александр Солженицын энэхүү одон тэмдгийг авахаас татгалзаж байсан түүхтэй.

     

    “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдэгт цэргийн төрөл гэж бий. Энэхүү тэмдэг нь Андрей Первозванный сэлэмтэй байгаагаар дүрсэлжээ. Тэршагналыг хүртсэн цор ганц хүн бол ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу билээ.

     

    “Гэгээн элч Андрей Первозванный” одон тэмдгээр гадаадын гурван төрийн тэргүүнийг шагнасан байдаг. Үүнд, Азербайжаны ерөнхийлөгч Гейдар Алиев, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон БНХАУ-ын дарга Си Жиньпин багтаж байна.

    Бэлтгэсэн: Ц.УРАН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж