Байт харвааны өсвөр үе, залуучуудын УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Байт харвааны өсвөр үе, залуучуудын УАШТ эхэллээ

АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч хэрэгжүүлж буй хоригоо чангатгаж, Ираны эрчим хүчний салбар болон санхүүгийн корпорациудын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Байт харвааны 2017 оны өсвөр үе, залуучуудын улсын шалгаруулах тэмцээн Орхон аймагт эхэллээ. Уг тэмцээн нь 1980 оны олимпд байт сурын төрөлд эх орноо төлөөлөн оролцож байсан олон улсын хэмжээний мастер Ц.Базарсүрэнгийн нэрэмжит болон явагдаж байна. Тэрээр сүүлийн долоон жилийн турш уг тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж байгаа гэж байт сурын үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Нарантуяа хэллээ.

Тэмцээний нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Засаг дарга Д.Батлут, ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич зэрэг албаны хүмүүс оролцож тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 байгууллагын 70 орчим тамирчин өсвөр үе, залуучууд, бага насны ангилалд цэц мэргэнээ сорих юм. Тэмцээн 7-р сарын 5 хүртэл үргэлжилнэ. Байт сурын спортын хэрэглэл материал нь өртөг өндөр байдаг. Тиймээс уг спортоор хичээллэгсдийн тоо харьцангуй цөөн байдаг гэнэ. Өнөөдрийн байдлаар байт сураар тогтвортой хичээллэж буй 100 гаруй тамирчин байдаг аж.

Дашрамд дурдахад, 2016 онд Бразил улсад болсон олимпын наадамд байтын сурын төрлөөр манай улсын тамирчин нэг тамирчин оролцсон юм.

Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж