Наадмаар ямар загвартай дээл өмсөх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Наадмаар ямар загвартай дээл өмсөх вэ?

Н.Жигжиддорж. Энэ нэр хэдийнэ хөгжимд дуртай үзэгчдийн танил болсон. Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддоржийг олны дунд Жийгээ хэмээн дууддаг.

Тун удахгүй монголчууд бидний хүсэн хүлээдэг үндэсний их баяр наадам болох гэж байна. Наадмыг бид монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, төр оршин тогтнохын үндсэн гэж үзэн, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ утгаараа  монгол дээл, үндэсний урлагаа илтгэсэн хувцсыг сонгон өмсөх болсон. Тэгвэл энэ жилийн баяр наадмын хувцасны загвар дунд торон хийцтэй болон нимгэн даавуун материалаар хийгдсэн дээл гол тренд болж байна. Мөн залуу зураачдын уран бүтээлийг үндэсний дээлний загвартай хослуулан урлах, орчин үеийн дэлхийн чиг хандлага болж буй загварыг үндэсний хувцасны загвартай хослуулсан дээлийг монголын загварын брэндүүд урлах болжээ.

ARIUNAA SURI

Монголдоо төдийгүй дэлхийн танигдаж буй ARIUNAA SURI брэнд энэ жилийн баяр наадмаар нимгэн цэвэр даавуун биед наалдахгүй материалаар үндэсний дээлний шинэ загвараа урлажээ. Тэд үндэсний их баяр наадмаар энгийн бөгөөд эрхэмсэг харагдах нь чухал гэж үзэж байна.


 

GUYUG 

Харин “GUYUG” брэнд энэ жилийн баяр наадмын коллекцио зураач Б.Нямхүү болон Н.Сувд нарын уран бүтээлээр чимэн урласан байна.


 

ТҮМЭН ТОРГО

Түмэн торго салоны уран бүтээлчид энэ жилийн наадмын дээлний хормой хэсэгт давхиж буй 8 шарга морины уран зургийг байрлуулж дунд хэсэг Монгол наадам уран бичлэгтэй загварыг урлажээ.


 

RED HERO

Загварын ертөнцөд шинээр гарч ирж буй “Red Hero” салоны уран бүтээлчид  энэ жилийн наадмын дээлийг орчин үеийн загвартай хослуулжээ.


 

RY Fashion


 

Уран гоёл

Харин ‘Уран гоёл’ үндэсний хувцасны урлангийн дизайнер С.Туул ‘Торго биш даавуу, тор, шефон голлож байна.Дээр нь энэ жил зураг, хатгамал, гар чимэглэлээр дээлээ гоёж байгаа. Загварын хувьд эмэгтэйчүүд мөр гарсан загвараар их гангарч байна’ гэсэн хариултыг өглөө.  

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж