Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

АРДЫН ҮГ аян

Шинэ жишиг

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Америкийн хөгжмийн ертөнцийн дуулгаваргүй охин, дуучин Рианна, рэппер Дрэйк нар “MTV” хөгжмийн наадамд тус бүр таван төрөлд нэр дэвшээд байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа санаачилж, хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, мөн биелэгдээгүй амлалт, ажлыг нь ард түмэн шүүн тунгааж, үнэлэлт дүгнэлт өгдөг шинэ жишиг энэ цаг дор бий боллоо.

    Монголын улс төрийн амьдралд шинэ үзэгдэл, шинэ соёл, шинэ жишиг тогтоосон энэхүү санаачилгын дор ард түмэн Ерөнхийлөгчийнхөө ажлыг дүгнэж байна.

    Зөвлөлдөх ардчиллын мөн чанарыг олон нийтэд ойлгуулах зорилготойгоор “Монгол медиа” корпорацын хамт олны эхлүүлсэн эл төсөл Монголын улс төрийн амьдралд цаашид шинэ агуулгаар баяжин хөгжих биз ээ.

    Өмнө нь бид Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа зөвхөн УИХ-д тайлагнах л үүрэгтэй гэсэн хэвшмэл ойлголттой байсан бол өнгөрсөн хугацаанд “Ардын үг” хэлэлцүүлгээр дамжуулж, иргэд нь төрийн тэргүүнтэйгээ нүүр тулан уулзаж, ажлыг нь дүгнэснээрээ онцлог байлаа.

    Ингэснээр илүү бодит мэдээллийг ард түмэн авна, бас нүүр тулан уулзсан боломжийг ашиглаж, амласан ажлаас юу нь хэрэгжив, юу нь ямар учир шалтгаанаас үүдэж биелэгдсэнгүй вэ гэдгээс эхлээд бүхий л асуудалд үнэн бодит мэдээллийг авч, дүн тавьснаараа хачиргүй байлаа.

    Энэ удаагийн “Ардын үг” хэлэлцүүлэг аян таван сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд  санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1000 гаруй иргэн оролцжээ.

    Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргээс гадна хөдөө орон нутгийн иргэд оролцон, Ерөнхийлөгчийн ажлыг дараах салбаруудаар ангилан үнэлгээ өгсөн байдаг. Үүнд:

    1. Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.9 оноо.

    2. Монгол хэл бичиг, Монгол өв соёл, Монгол түүх, Монгол судлал, Монгол хүнээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.4 оноо.

    3. Шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.1 оноо.

    4. Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.7 оноо.

    5. Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.8 оноо тус тус өгчээ.

    Ардын экспертүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан тавьсан захиас даалгавар, санал бодол, байр суурь гээд олон зүйлийг багтаасан мэдээллийг уншигч та Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсаар орон унших боломжтой. Энэхүү цахим хуудсанд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн найман жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил ч мөн багтаж байгаа юм.

    Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсыг “Монгол медиа” корпорацын хамт олон бүтээснээ өчигдөр “Ардын үг” хэлэлцүүлгийнхээ хаалтыг хийх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээлгэсэн өгсөн юм.

    Г.ХОРОЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж