Цаг уур ба гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Цаг уур ба гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг хэлэлцэв

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Лондонгийн олимпийн зохион байгуулах хороо анх эрх авсан цагаасаа л ногоон олимпийг зохион байгуулна гэдгээ хэлж байсан.

    НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Тогтвортой даатгалын форумын чуулга уулзалт энэ сарын 01-ний өдөр ИБУИНВУ-ын Виндсор хотноо боллоо. Европын холбоо болон дэлхийн 15 орны 25 төлөөлөгчид оролцсон тус чуулга уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат оролцож, Монгол Улсын гамшгийн удирдлагын талаарх туршлага, даатгалын нөхцөл байдлын талаар танилцуулав.

    Хөтөлбөрийн чуулга уулзалтаар энэ удаа цаг уур ба хөрөнгө оруулалт, тогтвортой даатгалын хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг бууруулах болон энэ талаарх боловсон хүчний чадавх зэрэг олон сэдвээр чухал илтгэлүүдийг хэлэлцсэн юм. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

    Тогтвортой Даатгалын Форум (SIF) нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, олон улсын даатгалын зах зээлийн тогтвортой байдал хангах хүрээнд улс орнуудын даатгалын зохицуулагч байгууллагуудын хоорондын уялдааг хангах зорилгоор байгуулагдсан юм. Форумыг НҮБ-ын Байгаль орчны Хүрээлэнгээс санаачилсан бөгөөд ногоон эдийн засаг, оновчтой хуваарилалт, тогтвортой хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

    Форумын дараагийн уулзалтыг 2017 оны 10 дугаар сард Малайз улсад хийхээр товлолоо.

    Эх сурвалж: СЗХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж