Британи Европын загас агнуурын конвенциас гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Британи Европын загас агнуурын конвенциас гарлаа

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Британи Европын загас агнуурын конвенциас гарлаа

    Британийн эрх баригчид 1964 онд байгуулсан Загас агнуурын тухай Лондоны конвенциас гарч  буйгаа албан ёсоор зарлав.

     

    Европын холбооноос гарах хэлэлцээрийн эхлэлтэй зэрэгцэн Их Британи Европын орнуудтай байгуулсан өмнөх хэлэлцээрүүдээс татгалзаж  эхэллээ. Британийн Хүрээлэн буй орчны сайд Майкл Гоув “Загас агнуурын Лондонгийн конвенциас гарч байгаа ьн түүхэн алхам” гэж нэрлэжээ.

     

    ‘Загас агнуурын Лондонгийн конвенциас гарч байгаа нь чухал бөгөөд загас агнуурын бодлогын хяналтаа  тогтоох алхам юм. Тавин жилийн дотор бид  хэн манай усанд орохыг шийднэ.  Энэ нь манай загас агнуурын  шинэ бодлогыг  тогтоох  түүхэн алхам болж байна. Бид Европын холбооноос гарч байгаа учраас  илүү тогтвортой, өрсөлдөөнтэй, ашигтай загас агнуурын  аж үйлдвэрийг Британид бий болгоно” гэж сайд хэлжээ.

    Лондоны гэгдэх загас агнуурын конвенци (London Fisheries Convention) 1964 онд байгуулагдан  батлагджээ. Их Британийн хамт түүнд Бельги, Герман, Ирланд, Нидерланд, Франц гарын үсгээ зурсан байв. Конвенциар  түүнд гарын үсэг зурсан орнуудад ‘6-12  далайн милийн ‘ (11 – 22 км) эргийн дагуух бүсэд загас агнахыг зөвшөөрсөн байлаа.

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж