Орос мөн Хятадын харилцаа АНУ-ын шинэ засаг захиргаатай хурцатмал байгаа цагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин Москвад хэлэлцээр хийлээ.
Владимир Путины урилгаар Орост хоёр хоногийн албан ёсны айлчлалт хийхээр Си Жиньпин хүрэлцэн ирсэн нь Хятадын даргын хувьд зургаа дахь айлчлал болж байна. Тэдний явуулсан хэлэлцээр нь 21 дэх нь боллоо.
Хоёр лидер худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улсын ба бүс нутгийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ айлчлалын үеэр 12 тэрбум гаруй долларын гэрээг байгуулжээ.
Албан ёсны айлчлалын өмнө Си дарга хоёр орны харилцаа өөрийн бүхий л түүхэнд хамгийн дээд хэмжээнд байна гэж мэдэгдсэн юм.
‘Өнөөдөр Хятад-Оросын нийтлэг түншлэл ба стратегийн харилцан ажиллагааны харилцаа бүхий л түүхэнд хамгийн шилдэг үед байгаа нь цаашдын төлөвт тусгагдаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
БНХАУ-ын албан ёсны хэвлэл мэдээлэл тухайлбал “Синьхуа” агентлаг Си даргын энэ үнэлгээг тэмдэглэжээ.
Си дарга хэлэхдээ “Хятад-Оросын харилцаа түүхэндээ хамгийн дээд хэмжээнд байна” гэлээ. Олон тооны шинжээчид өнөөдрийн хоёр орны улс төрийн харилцаа нь худалдаа, эдийн засгийн харилцааны төвшнөөс дээгүүр байгааг тэмдэглэж байна.
Владимир Путин, Си Жиньпин хоёр ирээдүйд худалдааны эргэлт 200 тэрбум долларын хэмжээнд хүргэх зорилготой гэдгээ мэдэгдэж байсан билээ. Хоёр орны хооронд 2014 онд ирээдүйн эдийн засгийн харилцааг өргөжүүлэх суурь болсон эрчим хүчний чухал гэрээнд гарын үсэг зурсан юм. Хоёр лидер эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжиж байгаагийн төлөө хундага тулган тэмдэглэж байлаа.
Энэ удаагийн Си Жиньпиний айлчлал нь энэ сарын 7-8-ны хооронд Гамбург хотноо болох “Их хорийн” уулзалтын өмнө “цагаа тааруулсан” хэрэг болж байна. G20 саммитаар тэд дэлхийн лидерүүдтэй уулзах шаардлагатай. Энэ айлчлалын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин “Гэгээнтэн номлогч Андрей Первозванныйн” одонг Си жиньпинд гардуулна. Энэхүү өндөр дээд шагналаар Си дарга Орос, Хятадын ард түмний өмнө байгуулсан гайхамшигтай зүтгэлийнхээ төлөө шагнагдаж байгааг Путин онцлов.
Өмнөх Цагаан ордны захиргаа нь Гонкогт “майдан” хийхээр оролдсон ч гадаад талдаа дипломат эдийн засгийн холбооны харилцан ашгийг мэдэж байлаа. Барак Обама Хятадаас ажлын байрыг буцаан авснаар “Америкийг аугаа болно” гээгүй.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын эхээр Си Жиньпиныг Флорида дахь Мар-а-Лаго эдлэн дэх өргөөндөө урин “шилдэг шударга наймаагаа” хийхээр хичээсэн юм.
Си-д зориулсан оройн зоогийн “десерт” нь Сирийн нисэх хүчний баазад далавчит пуужингаар хийсэн цохилт болов.
Дональд Трампын хэлснээр тэр оройн зоогийн үеэр “Хэрэв Хятад Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд тусалбал худалдааны тохиолцоо хамаагүй амжилттай болно” гэсэн ажээ.
I explained to the President of China that a trade deal with the U.S. will be far better for them if they solve the North Korean problem!
Удалгүй АНУ-ын шинэ Ерөнхийлөгч улам цаашлан Ситэй уулзсанаас долоо хоногийн дараа Өмнөд Солонгост агаарын довтолгооноос хамгаалах THAAD системийг байрлуулж эхэлсэн юм. Хятадын талаас нэг биш удаа эсэргүүцлээ илэрхийлж байлаа.
Зургадугаар сарын сүүлчээр АНУ Хятадын банк, тээврийн компани мөн хэд хэдэн хүний эсрэг хориг арга хэмжээг авлаа. Үүнтэй зэрэгцээд Тайваньтай зэвсгийн наймаа хийв. Ийм нэг талыг барьсан бодлого нь Вашингтон ба Бээжингийн харилцааг муутгана гэж шинжээчид хэлж байна.
Кремль дэх хэлэлцээн дээр талууд эдийн засгийн харилцаагаа ярьсан ч геополитикаас зайлж чадаагүй. Хоёр орны удирдлага Америкийн шинэ захиргааны хориг, занал, цэргийн шахалтын эсрэг хэрхэн хамтран зогсохоо ярьсан нь мэдээж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР