Бразилийн Ерөнхийлөгч авлигын хэргийг үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Бразилийн Ерөнхийлөгч авлигын хэргийг үндэслэлгүй гэв

Бразилийн Ерөнхийлөгч авлигын хэргийг үндэслэлгүй гэв

Мишел Темер. Фото: © REUTERS/Ueslei Marcelino

Темерын эсрэг авлигын хэргийг  өмнө нь тус орны Конгрессын  доод танхимд илгээсэн байна.

Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер түүний эсрэг авлигын хэргийг “сулхан” гэж нэрлэсэн тухай орон нутгийн хэвлэлээс иш татан Reuters агентлаг мэдээлжээ.

Яллаж байгаа хэрэг нь  сулхан ба үндэслэл багатай гэсэн Темерын үгийг Reuters дамжууллаа.

Өөрийнх нь эсрэг хэргийг Конгрессын доод танхим хүчингүй болгоно  гэдэгт тэр итгэлтэй байгаа ажээ. Өмнө гарсан мэдээгээр, J&F холдингийн хамтран эзэмшигч томоохон бизнесмен Жоэсли Батисту гэрчийн мэдээгээр Темерт хэрэг үүсгэсэн ба Ерөнхийлөгч өөрөө хэргийг үгүйсгэн огцрохгүй гэж мэдэгдсэн байгаа. Мөн тэрбээр Батистуг гүтгэсэн гэх хэргээр шүүхэд өгнө гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж