Эхний отгоо байгуулж, үндсэн баазад ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Эхний отгоо байгуулж, үндсэн баазад ирлээ

Лондонгийн олимпийн зохион байгуулах хороо анх эрх авсан цагаасаа л ногоон олимпийг зохион байгуулна гэдгээ хэлж байсан.

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Г.Өсөхбаяр К2 оргилын авиралтаа үргэлжлүүлж байна.

Тэрбээр сүүлийн гурван өдөрт багтаан 6000 метрийн өндөрт нэгдүгээр отгоо байгуулж дуусчээ. Ингээд өчигдрөөс /2017.07.04/ хоёрдугаар отгоо байгуулахаар авиралт хийж эхэлсэн ч цаг агаараас шалтгаалан үндсэн бааздаа ирээд байна. К2 ууланд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас буй бүх авиралтуудыг түр зогсоосон тул ууланд цаг агаар сайжрахыг хүлээж байна. 

 Г.Өсөхбаяр К2 оргилын үндсэн авиралтаа долдугаар сарын 10-15-нд хийхээр төлөвлөж байгаа.

К2 нь Пакистаны нутаг дэвсгэрт байдаг ба өндрөөсөө Эверестийн дараа, уулын зам, эрсдэл, цасан нуранги ихтэй зэрэг эрсдэлтэй байдлаараа дэлхийн хамгийн аюултай авиралт гэгддэг. Оргилын өндөр 8611 метр.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж