Биокомбинат улсын үйлдвэрийн газрын захирлын сонгон шалгаруулалтын дүнг ТӨХ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зарлаагүй байгаа ч ялагч нь тодорхой болжээ.
Тендерийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-наас энэ оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зарласан бөгөөд энэ хугацаанд дээрх албан тушаалд өрсөлдөхөөр таван хүн материалаа ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэдгээрээс Биокомбинатын ерөнхий технологч Ц.Өлзийтогтох, мал эмнэлгийн ухааны доктор Б.Баттогтох нар шалгарч үлдээд байсан юм. Харин сүүлийн шатанд Б.Баттогтох оноогоор тэргүүлжээ. Энэхүү тендерийн дүнг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн яам, холбогдох газрууд шийдвэрээ гаргах үлдээд байгаа аж.