Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахад бэлтгэх чиг үүргийг УИХ -ын Тамгын газрынханд өгсөн байна.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны болон Үндсэн хуулийн Цэц байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хууль: хэрэгжилт, хяналт, судалгаа” хэмээх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат туурвин, олны хүртээл болгож байна.

Зохиогч уг бүтээлээ Үндсэн хуультай ажил, амьдралаа холбосон 20 гаруй жилийн өөрийн туршлага, судалгаан дээр үндэслэн бүтээжээ. Энэ бүтээл нь  Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналт, судалгаа гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд түүнд Үндсэн хуулийн зүйл, заалт нэг бүрийн талаар тусгаж, тэдгээрийн дагуу батлагдсан органик болон бусад хууль тогтоомжууд, холбогдох судалгаа болон Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын дагуу шийдвэрлэж гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолын талаарх мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн зарим шийдвэр, түүнчлэн Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналт дээр үндэслэн зарим асуудлыг сонгон судалж тайлбар, санал дүгнэлтээ илэрхийлсэн байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эмзэг асуудлыг тодорхойлоход нь тус дөхөм болохыг зорьсны зэрэгцээ Үндсэн хуулиа яаран битгий хөндөөсэй гэсэн санааг зохиогч энэхүү номондоо шингээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж