‘Хүрхрээ 2016’ дээд лигийн мэргэн бууч (18 тоглолтод 29 гоол), 2016 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин, ‘Алтан бөмбөг’-ийн эзэн О.Мижиддорж ‘Улаанбаатар Сити’ багтай гурван жилийн гэрээг үзэглэлээ.
Тэрбээр өнгөрсөн жил Эрдэнэт хотын ‘Хангарьд’ клубын хамтаар Үндэсний дээд лигийн дэд аварга болж, Холбооны цомын тэмцээнд аварга болсон юм.
Б.ЭНХ