Нэг тэрбум доллар нэхэмжилсэн Арбитрын маргаанд ЗГ ялжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Нэг тэрбум доллар нэхэмжилсэн Арбитрын маргаанд ЗГ ялжээ

”Лондон-2012”-ын зуны XXX олимпийн наадмын боксын тэмцээнд эх орноо төлөөлөх Монголын хоёр дахь боксчин өнөөдөр эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар “Төмөртэй хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгуулжээ.

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргажээ.

Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн бөгөөд уг орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг юм байна.

Монгол Улсын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй аж.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж “Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортолж байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг 2006 онд хүчингүй болгосон байжээ.

Үүнтэй холбогдуулан ‘Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” Корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компани олон улсын арбитрт хандан Монгол Улсын Засгийн газраас 1 тэрбум шахам ам доллар нэхэмжлээд. байсан аж.

Энэ маргааны хэргийн харьяалал болон хариуцлагын асуудлыг хянан хэлэлцэх арбитрын хурал Нидерланд улсын Гааг хотноо Олон улсын арбитрын шүүхийн байранд 2015 оны есдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд болсон ч 1,9 жилийн дараа буюу 2017 оны зургадугаар сарын 30-ний өдөр хэргийг бүрэн харьяалалгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсын Засгийн газар 7 жилийн хугацаанд АНУ-ын “Милбанк, Твийд, Хадли энд Маклой” хуулийн фирмийн хуульчидтай уйгагүй хамтран ажилласны үр дүнд энэхүү маргаан манай талд шийдэгджээ.   

Нэхэмжлэгч талаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардал болох 1 тэрбум шахам ам долларыг нэхэмжлээд байсан ч ийнхүү Монгол Улсын талд шийдвэр гарч, эдийн засагт үүсээд байсан томоохон эрсдэлээс сэргийлж чаджээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж