Б.Наранзун: Телевизийн салбарт шинэ хөгжлийг авчирсан шоу

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

Б.Наранзун: Телевизийн салбарт шинэ хөгжлийг авчирсан шоу

”Лондон-2012” зуны олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсын тамирчин А.Тамир хурд сорилоо.

“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолт хоёр удаа цуцлагдсан билээ. Өнгөрөгч сард болох байсан гала тоглолт JCI ASPAC чуулган болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хойшлогдсон юм. Одоогоор шилдгүүдийн гала тоглолтыг хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байгаа аж.

Тус шоуг шүүсэн шүүгч, урлаг судлаач, продюссер Б.Наранзуны сэтгэгдлийг хүргэж байна.

-“Яг түүн шиг II” шоуг амжилттай шүүсэн шүүгчийн сэтгэгдлийг сонсмоор байна?

-Бид хөгжиж байна. Телевиз болон соёл урлагийн салбарт шинэ хөгжлийг авчирсан шоу боллоо гэж үзлээ. Мэдээж аливаа уралдаан тэмцээн өрсөлдөөнтэй байдаг. Үүнийг зөвхөн уран бүтээл болон ур чадвар талаас нь дүгнэхийг хичээлээ. “Яг түүн шиг” шоу олон залуу уран бүтээлчдэд үлгэр дууриалал өгсөн болов уу. Тэдэнд маш том эрч хүчийг өгч чадлаа гэж бодож байна. Бас шинэ уран бүтээл дээр ч анхаарах, өөрийгөө улам сайн дайчилж болох зан чанар гээд суралцах зүйл их байсан байх.

Үзэгчид таны тайлбарыг анхааралтай сонсдог. Та тухайн уран бүтээлч, бүтээлийг тайлбарласан байсан сонирхолтой байдаг.

-Бид дууных нь түүхийг мэдэхгүй, уран бүтээлчийг нь танихгүйгээр олон дууг сонсдог. Шоуны үеэр олдсон хоёр минутанд өөрийн мэддэг зүйлээ үзэгчдэд хүргэхийг хичээсэн. Дэлхийн агуу уран бүтээлч хүмүүсийг таниулах гэж хичээлээ. Цаг нь их бага байдаг учраас товч мэдээллийг өгч байсан. Энэ нь хэлбэр биш агуулга руугаа анхаарах ёстой. Би өөрөө ч энэ шоунаас их зүйлийг суралцсан. Бүх оролцогчдод цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсье.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж