“Их-20” уулзалтаас юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.05-нд нийтлэгдсэн

“Их-20” уулзалтаас юу хүлээх вэ?

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2012 оны хоёрдугаар улирлын байдлаар аймаг, сумын ЗДТГ, дэргэдэх агентлаг албадад нийт 49290 өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авсан байна.

Энэ долдугаар сарын 7-8-нд “Их-20” гэж нэрлэдэг дэлхийн тэргүүлэх 20 орны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Германы Хамбург хотноо болох гэж байна. Хамбург бол Германы канцлер Ангела Меркелийн төрсөн нутаг. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар анх удаа ‘Их-20’-ийн уулзалтад оролцох юм. Тэрбээр уулзалтаас өмнө Европын холбооны тэргүүнүүдтэй уур амьсгалын өөрчлөл, цагаачлал, олон улсын худалдаа зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Дональд Трамп уулзалтын үеэр Их-20 бүлгийн орнуудад дэлхийн зах зээл дэх гангын хэт нийлүүлэлтийг багасгах болон бусад худалдаа наймааны гажуудлыг залруулахад шахалт үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. Харин Германы талаас уур амьсгалын өөрчлөлт, чөлөөт худалдаа зэрэгт гол анхаарлаа хандуулан хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна.

Трамп-Путины уулзалт

Хамбург хотноо болох хоёр өдрийн чуулга уулзалтын дундуур Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөжээ. Харин Кремлийн талаас АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх уулзалтын товыг хэлэлцэж байна гэсэн юм. Дональд Трамп өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ОХУ-ын төрийн тэргүүнтэй хийх анхны уулзалт олон улсын анхаарлыг татсаар байна. Тэдний уулзалт АНУ болон ОХУ-ын харилцааг шинэчилнэ гэх найдлага их байна. Өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн үед АНУ-ын ОХУ-тай харилцаа хүйтэн дайны хэмжээнд хүрч муудсаныг Дональд Трамп залруулах боломжтой.

Эсэргүүцэл

Германы хоёр дахь том хот Хамбургэд болох Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэгчид онилж байна. Тэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийг зорьжээ. Дээд хэмжээний уулзалт хууль хяналтынхны өндөр хамгаалалт дор болно.

Өмнө нь 2001 онд Их-8 бүлгийн уулзалт Италид болох үеэр 200 мянга гаруй хүн оролцсон жагсаал болж, цагдаа нартай мөргөлдсөн юм. Хамбург хотын захиргаанаас дээрхтэй ижил нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж байна. Учир нь, өнгөрсөн амралтын өдрөөр эсэргүүцлийн жагсаал болж цагдаа нартай мөргөлдсөнөөс нэг хүн амь үрэгдэж, нэг хүн гэмтэж бэртжээ. Хамбург хотноо Их-20-ыг эсэргүүцсэн жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон бөгөөд тэдний дунд фашизмыг эсэргүүцэгчид, феминистүүд, курдын бүлгүүд байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж