“NEWS” агентлаг “Шинэ нэр” булангийн шинэ зочноор Италид уран барималчаар ажиллаж буй Төмөрбатын ПҮРЭВХҮҮ-г онцолж байна.
Төмөрбатын ПҮРЭВХҮҮ: 1987.10.22
Төгссөн сургууль:
Дүрслэх урлагийн дунд сургууль /2010 он/
Флоренцийн урлагийн академи /Accademia di Belle Arti di Firenze/ – /2017 он/
Мэргэжил: Уран барималч
Одоо эрхэлж буй ажил: Италийн Флоренц хот дахь Romanelli Art Sculpture Gallery
АНХНЫ АМЖИЛТ
-Бага сургуулийн сурагч байхдаа “Миний мөрөөдөл” сэдэвт улсын чанартай уран зургийн тэмцээнд оролцоод, тэргүүн байрт шалгарсан юм. Хүүхдийн ордны “Эрдэм” алтан медаль, “Найрамдал” зусланд амрах эрхээр шагнуулж байсан маань одоо бодоход намайг урам зоригоор цэнэглэсэн анхны амжилт байсан юм уу даа.
ЯАГААД УРАН БАРИМАЛЧ БОЛОХООР ШИЙДЭВ?
-Дөрөвдүгээр ангидаа найзтайгаа хамт Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран зургийн дугуйланд очиж бүртгүүлээд, суралцаж эхэлсэн. Гэтэл уран баримал миний сонирхлыг татаад болдоггүй. Уран баримлын дугуйлангийн хүүхдүүдийг холоос ажиглаад л… Тэр үед жаахан хүүхэд байсан болоод ч тэр үү, дээр нь бүрэг ичимхий хүүхэд байсныг ч хэлэх үү, хамаагүй ойртож чаддаггүй байлаа. Хоёр жил гаруй холоос харж, ажиглаж, битүүхэн дурлаж явсаар ангиа солиулсан юм. Тэгж л уран барималч гэж сайхан мэргэжилтэй анх танилцаж, энэ л миний дуртай, хийх ёстой зүйл байсан юм байна гэдгээ мэдэрсэн дээ.
АНХНЫ ТОМООХОН БҮТЭЭЛ
-Хотгойдын Шадар ван Чингүнжавын хөшөөт цогцолборын модель барих ажлыг зураач Ш.Тэнгисболдын загвараар 2012 онд нөхдийн хамт хийж, хүлээлгэж өгсөн.
АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН
-Анх наймдугаар ангид сурч байхдаа ангидаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Уран зураг, бас уран баримлын чиглэлээр. Сүүлд Итали улсад магистрт сурч байхдаа 2015 онд “Start Point” нэртэй Флоренцийн залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсон.
ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛ
-Дипломын ажилдаа зориулж хийсэн бүтээл маань миний хувьд онцлох бүтээл юм даа. “Дэлхийн гол судас” /Arterie de Mondo/ нэртэй. 2017 оны хоёрдугаар сард хийсэн, диплом хамгаалалтын бүтээлүүдийн маань нэг байгаа юм. Гол санаа нь эх дэлхий маань бидний нэгэн адил амьтай гэдгийг илэрхийлэхийг зорьсон.
Манай сургуулиас эрхлэн гаргасан “Флоренцийн академийн уран баримлын 1784-1915 оны түүх” номын Контемпорари урлагийн ирээдүйн чиг хандлага гэсэн хэсэгт зургаан бүтээл багтсаны нэг нь “Дэлхийн гол судас” байсан. Тиймээс миний хувьд онцлох бүтээл маань энэ гэж болно.
БҮТЭЭЛЭЭРЭЭ ЮУ ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?
-Хүний мэддэг хэрнээ мэдэрдэггүй, мэдэрдэг хэрнээ хэлж мэддэггүй, энгийн боловч нууцлаг, цаг хугацаа, орон зайг үл хамааран мэдрэмжийн аялал хийх боломж олгохуйц бүтээл хийхийг зорьдог.
ХАМГИЙН СҮҮЛД АЖИЛЛАСАН БҮТЭЭЛ
-Ойрын хугацаанд баримал сэргээн засварлах ажил түлхүү хийж байгаа. Тухайлбал, Дэлхийн II дайны хөлөөс үлдэж хоцорсон Есүс Христийн баримлыг нэг сарын хугацаанд засварлаж, өнгөрсөн долоо хоногт хүлээлгэж өглөө.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Аз жаргал хийдэг. /Инээв./ Спортоор хичээллэх, аялах, ном унших, кино үзэх, ойр дотнын хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх, хэн нэгнийг баярлуулах гээд аль болох надад сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл хийхийг хүсдэг дээ.
ӨӨРИЙГӨӨ ТОВЧ ТОДОРХОЙЛБОЛ…
-Байнгын эрэл хайгуул бол миний онцлог. Нэг зүйл дээр гацалгүй урагшилж, амьдралаас шинэ мэдрэмжийг хайгч юм уу даа.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Ойрын хоёр жилд бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа. Үзэсгэлэнд тавих бүтээлүүдээ одооноос бодож, боловсруулаад эхэлчихсэн.
АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ
-Хаана ч, ямар ч газар байхгүй тийм нэг ертөнц бүтээх. Өвөрмөц хэв маяг бүхий хүн болон амьтад зэрэгцэн амьдрах нөхцөлөөр хангагдсан, байгаль дэлхийд ээлтэй, урлаг, уран сайхнаар дүүрэн, тийм нэг хот босгохыг хүсдэг. /Инээв./ Хийсвэр сонсогдох байх л даа. Гэхдээ энэ бол мөрөөдөл. Хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байхгүй биз дээ, тийм ээ.
ҮЕИЙНХЭЭ ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Манай залуучууд маш мундаг, чадварлаг санагддаг. Хичээвэл хийж чадахгүй зүйл байхгүй байх. Харин нэг зүйлээ тууштай барьж авалгүй, юм юм руу үсчээд байгаа нь тал ажиглагддаг. Дуртай зүйлээ олсон бол тууштай байгаарай гэж хэлье.
С.ЦЭЛМЭГ
Зочин 2017-07-04 112.72.14.30
"Дэлхийн гол судас" зэрэг бүтээлүүдээ олон түмэнд ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх талаар санаа тавьж ажил хийгээрэй. Чиний бүтээл бүхэн хүний төлөө хийгдэж байгаа. Хэрэгтэй хүнд нь хүргэх нь эзнээ олж, хэргээ бүтээж байгаа гэж ойлгох ёстой шүү.
chimgee 2017-07-04 66.181.160.97
uneheer mundag bn
amore asaa 2017-07-04 2.236.174.186
amjilt hugshuun
nyamaa 2017-07-04 202.70.46.217
Uran buteeld ni iluu ih amjiltig husey
1255 2017-07-04 49.0.165.5
хотгойдын Цэнгүйнжавын сүнс сүлд чамайг байнга харьж ивээж байх болно Амжилт хүсье
Зочин 2017-07-04 27.123.214.113
sain bn
ПП 2017-07-04 203.91.115.44
САЙХАН САЙХАН МУНДАГ ЗАЛУУ БАЙНА АМЖИЛТ
эмч 2017-07-04 27.123.212.130
хүний газар биеэ сайн бодоорой эрүүл мэндээ анхаарч яваарай миний дүү Сайхан юм мөрөөдөж сайхан юм хийж байгаад нь баяр хүргэе
Mongol 2017-07-04 202.70.46.220
Мундаг залуу байна
kkk 2017-07-04 103.26.195.2
amjilt husye yoslii
Зочин 2017-07-04 103.9.90.66
Сайн байна Улам хичээгээрэй МУГЖ дуучин Ариубаатар лугаа нэгэн адил Монголынхоо нэрийг дэлхийд сайнаар гаргаарай GOOD LUCK
Зочин 2017-07-04 103.9.90.66
Баяр хүргэе Амжилт хүсье Монголынхоо нрийг МУГЖ Ариунбаатар лугаа адил дэлхийд гаргах уран бүтээлч болоорой гэж ерөөе
Зочин 2017-07-04 43.242.242.59
Мундаг залуу байна Сайн ажилж хүссэнээ белүүлчихээд эх орондоо ирж амьдраарай
Зочин 2017-07-04 59.153.112.152
Amjilt husey
Зочин 2017-07-04 202.70.42.102
Mundag ymaa Ovormots setgexuitei dotor xun n ix sonirxoltoi xun bololtoi
Зочин 2017-07-04 27.123.212.135
yestoi mundag zaluu bn uuriin hvsseneree amidrah yamar atarham saihan um be amjilt hvsie
Энхээ 2017-07-04 202.126.89.61
АХДАА амжилт хүсье